Дүүжин замын тээврийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай байна

Date:

“Дүүжин замын тээвэр” төслийн барилга угсралтын ажил 70 орчим хувьтай үргэлжилж байна. Хархорин захыг шинэ суурьшлын бүс Яармагтай холбох Дүүжин замын тээврийн 19 тулгуур баганыг бүрэн суурилуулж дууссан бөгөөд хүнд даацын ган татлагууд төслийн талбайд бүрэн иржээ.

Төслийн гүйцэтгэгчээр Францын “Пома групп”, “Моннис инженеринг” ХХК болон “Цагаан уран хийц” ХХК ажиллаж буй. Төслийн кабель болон зорчигч тээврийн кабинуудад ашиглах тоног төхөөрөмжийг Бүгд Найрамдах Франц Улсаас импортолсон бөгөөд хоёр буудал болон гараашийн барилга, буудлын заслын ажлыг үргэлжлүүлэн гүйцэтгэж байгаа юм.

Ирэх 7 хоногт кабелийг тулгуур багануудад агаарт сүвлэх, нарийн тохиргоот ажлыг хийхээр төлөвлөжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...