Энэ онд 161 байршилд 7600 метр хашаа, 34 байршилд 410 гарааш буулгана

Date:

Иргэдийн аюулгүй, ая тухтай орчинд амьдрах эрхийг хангах зорилгоор нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу стандарт бус хашаа, гараашийг буулгаж, нийтийн эзэмшлийн гудамж, талбайг чөлөөлдөг. Энэ онд “Хашаа” арга хэмжээний хүрээнд нийслэлийн зургаан дүүргийн 161 байршилд 7600 метр хашаа, хайсыг буулгана. Өнөөдрийн байдлаар хоёр дүүргийн дөрвөн байршилд хашаа буулгаж, газрыг чөлөөллөө.

Харин “Гарааш” арга хэмжээний хүрээнд долоон дүүргийн нутаг дэвсгэрт 34 байршилд 410 гарааш буулгах юм. Өнөөдрийн байдлаар 14 байршилд 140 гарааш буулгаж, нийт 2520 ам метр талбайг чөлөөллөө. “Гарааш” арга хэмжээний хэрэгжилт 34.2 хувийн явцтай үргэлжилж байна. Хашаа, хайс, гарааш буулгаж чөлөөлсөн талбайг нийтийн эзэмшлийн зориулалтаар ашигладаг.

2020-2025 онд гарааш буулгаж, чөлөөлсөн талбайд ногоон байгууламж, амрах талбай, явган болон дугуйн зам, тоглоомын талбай, авто машины зогсоол зэрэг тохижилтыг хийж, сургууль, цэцэрлэг, эмнэлэг зэрэг нийгмийн дэд бүтцийн зориулалтаар ашиглах, мөн нийтийн эзэмшлийн гудамж, талбайг нэмэгдүүлэн ажиллаж байна. Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулж байгаа ААН, байгууллагууд ургамлан хашлагаар орчноо тохижуулж, Газрын тухай хуулийн дагуу зөвшөөрөлгүй гарааш, хашаа, хайс барихгүй байхыг зөвлөж байна.

 

 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...