Эрүүл мэндийн сайд Э. Батшугар ХӨСҮТ-д ажиллажээ

Date:

Улсын их хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Э. Батшугар 2026.04.28-ны өдөр Халдварт өвчин судлалын үндэсний төвд ажиллажээ.

Улсын хэмжээнд халдварт өвчний тандалт, судалгаа, оношилгоо, эмчилгээ, урьдчилан сэргийлэлтийг хариуцан ажилладаг “Халдварт өвчин судлалын үндэсний төв”-ийн үйл ажиллагаатай танилцан, холбогдох удирдлага, мэргэжилтнүүдтэй тулгамдаж буй тодорхой асуудлыг газар дээр нь шийдвэрлэлээ.

ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал С.Энхболд тус төвийн үйл ажиллагаа, цаашид хэрэгжүүлэх арга хэмжээний талаар танилцуулга хийв.

Мөн энэ үеэр “Вакцин, биобэлдмэлийн үндэсний төв агуулах”-ын вакцины хадгалалт, нөөцийн нөхцөл байдалтай газар дээр нь танилцаж, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар холбогдох албаныхантай санал солилцлоо.

Тус төвөөс аймаг, дүүрэг, сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд, аймгийн нэгдсэн эмнэлэг, амаржих газар, төрөлжсөн мэргэшлийн эмнэлгүүдийн дархлаажуулалтын 610 гаруй нэгжид вакцин, дагалдах хэрэгслийг тасралтгүй түгээж, дархлаажуулалтын үйл ажиллагааг улсын хэмжээнд зохион байгуулж байна.

Эрүүл мэндийн сайд Э. Батшугар иргэдийнхээ эрүүл мэндийг хамгаалах, дархлаажуулалтын тогтолцоог тасралтгүй, найдвартай хангах чиглэлд онцгой анхаарч ажиллах талаар онцлон тэмдэглэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...