Нийслэлийн цэрэг татлага маргааш эхэлнэ

Date:

2026 оны нэгдүгээр ээлжийн цэрэг татлага нийслэлийн хэмжээнд тавдугаар сарын 1-ний өдрөөс буюу маргааш эхлэх гэж байна. Цэрэг татлагыг тавдугаар сарын 1-3-ны өдрүүдэд нийслэлийн зургаан дүүргийн хэмжээнд тогтоосон байруудад зохион байгуулна.

Цэрэг татлага явагдах байршлууд:

  • Баянгол дүүргийн Цэрэг татлагын байр – 96-р сургууль
  • Баянзүрх дүүргийн Цэрэг татлагын байр – 14-р сургууль
  • Сүхбаатар дүүргийн Цэрэг татлагын байр – 3-р сургууль
  • Сонгинохайрхан дүүргийн Цэрэг татлагын байр – 83-р сургууль
  • Чингэлтэй дүүргийн Цэрэг татлагын байр – 5-р сургууль
  • Хан-Уул дүүргийн Цэрэг татлагын байр – 34-р сургууль.

Хөдөө орон нутагт зарлан дуудах мэдэгдэл авсан иргэд Улаанбаатар хотод түр оршин суугаа газрынхаа харьяа цэрэг татлагын байруудад очиж цэрэг татлагат оролцож болно. Цэргийн албаны тухай хуулийн 12.7-д ингэж заасан байдаг аж. Иргэн цэрэг татлагын товчоонд иргэний үнэмлэх, цэргийн үүрэгтний үнэмлэхээ авч очих ёстой.

Харин хугацаат цэргийн албыг өөрийн биеэр хаах боломжгүй бол шалтгааныг тодорхойлсон баримт бичгийг бүрдүүлж авч очно. Тухайлбал ар гэрийнхэн, дүү нараа асардаг бол хорооноос ам бүлийн тодорхойлолт, эрүүл мэндийн шалтгаантай бол хамгийн сүүлд эмнэлэгт үзүүлсэн эмчийн үзлэгийн хуудас, баримт бичиг, өргөдлийг авч очно. Гадаад улс оронд ажиллаж, сурч байгаа бол сурч, ажиллаж байгаа гэрээг хамгийн сүүлийн огноотойгоор нотолгоо болгоно. Баримт бичгүүд нотолгоо болох шаардлагыг хангасан бол цэргийн албанаас дараагийн цэрэг татлага хүртэл түр чөлөөлнө.

Энэ удаагийн цэрэг татлагад хамрагдсан иргэд хилийн болон дотоодын цэргийн анги салбаруудад алба хаана.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...