Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ

Date:

Шүүгдэгч М.Батчулууныг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнэжээ.
Найман сартай жирэмсэн эмэгтэйг 4 настай охиных нь хамт хөнөөсөн онц ноцтой хэргийг үйлдсэн М.Батчулуунд холбогдох хэргийн шүүх хурал үргэлжилж байна.
Шүүгдэгч М.Батчулуун гэж хэн бэ?
Тэрээр 1977.04.23-нд Ховд аймагт төрсөн. 49 настай. Бүрэн дунд боловсролтой. Токарьчин мэргэжилтэй. М.Батчулуун өмнө нь 2 удаа гэмт хэрэг үйлдэж, шүүхээр шийдвэрлүүлж байжээ.
1. Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2015.04.23-нд Эрүүгийн хуулийн 11.6 буюу хүний эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан хэргээр шүүгдсэн ч сэтгэцийн эмгэгтэй гэх шалтгаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээ авчээ.
2. Шүүгдэгч М.Батчулуун 2020 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт баг Овоотын 4-р гудамжны зүүн талын зам дээр Л.Ц-н цээжин тус газар хутгалж, амь насыг нь хөнөөсөн. Орхон аймгийн Сум дундын шүүхийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2020.09.21-нд Эрүүгийн хуулийн 10.1 буюу хүний алах гэмт хэргээр шүүгдсэн ч мөн л сэтгэцийн эмгэгтэй гэх шалтгаанаар эмнэлгийн чанартай албадлагын арга хэмжээг 3 жилийн хугацаагаар авч, СЭМҮТ-үлдээсэн байна.
Харин энэ удаа шүүх эмнэлэг түүнийг ХЭРЭГ ХҮЛЭЭХ ЧАДВАРТАЙ гэж дүгнээд байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...