Улаанбурхан өвчний улмаас нэг иргэн нас барлаа

Date:

Монгол Улсад улаанбурхан өвчний дэгдэлт 441 дэх өдрөө үргэлжилж байна. Нийт батлагдсан тохиолдлын тоо өнөөдрийн байдлаар 15,004 болжээ.

Өнгөрсөн хоногт 14 тохиолдол нэмж батлагдсан бөгөөд үүний найм нь Улаанбаатарт, зургаа нь орон нутагт бйна. Нийт нас барсан хүний тоо 20 болжээ. Хамгийн сүүлд тавдугаар сарын 8-ны өдөр нэг нас баралт бүртгэгдсэн байна.ХӨСҮТ-өөс 2026.05.08-ны өдөр гаргасан статистик мэдээХӨСҮТ-өөс 2026.05.08-ны өдөр гаргасан статистик мэдээ

Одоогоор эмнэлэгт 66, гэрээр 24 хүн эмчлүүлж байна. Биеийн байдал хүнд таван хүн байна.

Улаанбурхан өвчин нь халдварлалт өндөртэй ч вакцинаар сэргийлэгдэх боломжтой халдварт өвчин юм. Улаанбурхан өвчний эсрэг вакцинд хамрагдсан тухай мэдээллээ өрх, сумын эрүүл мэндийн төвдөө очин цахим бүртгэлийн программд бүртгүүлээрэй. Хэрвээ улаанбурханы эсрэг вакцинд хамрагдаагүй хоцорсон бол хамрагдан өөрийгөө болон бусдыг улаанбурхан өвчнөөс хамгаалаарай.

Тодруулах, лавлах зүйл байвал 100,119, 72224444 утсанд хандах боломжтой.

Эх сурвалж: ХӨСҮТ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...