Өнөөдөр таван ажлын хэсэг, дөрвөн байнгын хороо хуралдана

Date:

Өнөөдөр буюу тавдугаар сарын 13-ны лхагва гарагт УИХ-аас байгуулсан таван ажлын хэсэг, дөрвөн байнгын хороо хуралдах товтой байна. Мөн Монгол Улсад эрүүл хооллолтын бодлогыг бэхжүүлэх талаар, Хот, суурин газрын ногоон байгууламж зүлэгжүүлэлт, моджуулалтын тухай анхдагч хуулийн төслийн хэлэлцүүлэг болно.

Ажлын хэсгийн хуралдаан:

  • 09:00 цагаас Ахмад настнуудаас тэтгэвэр, тэтгэмж тогтоолгох цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын өнөөгийн үнэ цэнийг тодорхойлж, цалингийн итгэлцүүрээр тэтгэврийг шинэчлэн тогтооход ахмадуудын тэтгэврийн хэмжээ багассан асуудлаар ирүүлсэн өргөдлийг судлан, санал, дүгнэлт болон шийдвэрийн төсөл боловсруулах үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Санхүүгийн хоршооны тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 11:00 цагаас “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан
  • 15:00 цагаас Тамхины хяналтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслүүдийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий ажлын хэсгийн хуралдаан

Байнгын хороод:

12:00 цаг Төрийн байгуулалтын байнгын хороогоор Улсын Их Хурлын 2026 оны хаврын ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын жагсаалтад ороогүй хууль, тогтоолын төслүүдийг чуулганаар хэлэлцүүлэх эсэх асуудал,  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийнтөсөл,  “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл зэргийг хэлэлцэнэ

14:00 цаг Төсвийн байнгын хороогоор Татварын ерөнхий хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, ААН-ийн орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай,  Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төсөл, Хувь хүний орлогын албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл  зэргйиг хэлэлцэнэ.

14:00 цаг Өргөдлийн байнгын хороогоор  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төслийг хэлэлцэнэ.

15:00 цаг Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор  Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн  Монгол Улсын нэгдсэн төсвийн 2027 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2028-2029 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн төсөл,  “Монгол Улсын хөгжлийн 2027 оны төлөвлөгөө батлах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл болон бусад асуудлыг хэлэлцэнэ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь 3 настай дагавар...

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах...

Н.Учрал: 35 жил ажилласан бол тэтгэвэр тогтоохдоо цалингийн 67.5 хувиар тооцдог байсныг 72.5 хувь болгоно

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрийг Ерөнхий сайд Н.Учрал...

Батлан хамгаалахын сайдын дэргэд “Зэвсэгт хүчин дэх хүний эрхийн хяналтын зөвлөл”-ийг байгууллаа

Цэргийн байгууллагуудад хүний эрхийг хамгаалах, эрүү шүүлт болон хүнлэг...