Ирэх хичээлийн жилээс нийслэлийн ЕБС-ийн урлаг болон спорт заалыг хүүхдүүдэд үнэ төлбөргүй ашиглуулахаар болов

Date:

2026-2027 оны хичээлийн жилээс ерөнхий боловсролын сургуулийн заалыг амралтын өдрүүдэд сурагчдад үнэ төлбөргүй ашиглуулах уриалгыг НИТХ-ын Баасан гарагийн хуралдаанаар хэлэлцэв.

Төлөөлөгч Б.Сэмжидмаа уг санаачилгыг гаргасан бөгөөд төлөөлөгчдийн асуултад “Нэг ээлжийн хичээл тарахад дараагийн ангид хичээл заадаг учраас анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах цаг байдаггүй. Спорт заалыг хүүхдүүдэд ашиглуулдаг болсноор анги удирдсан багш нар хүүхдүүдтэйгээ ажиллах үүнийг дагаад үе тэнгийн дээрэлхэлт зэрэг олон асуудал шийдэгдэнэ гэж харж байна.

Боловсролын яам хөтөлбөр боловсруулдаг ч нийслэлийн сургуулиуд нийслэлийн өмч. Энэ өмчийг хүүхдүүдэд үнэ төлбөргүй өгөх асуудлыг НИТХ шийдэх ёстой.

Спорт заалны цэвэрлэгээ, үйлчилгээнд зарцуулах урсгал зардалд анхаарч ажиллана. Сургуулийн спорт заалыг төсөв, хөрөнгө бүрдүүл гэж барьж өгдөггүй” хэмээн хариулав.

Ирэх хичээлийн жилээс Ерөнхий боловсролын сургуулийн спорт заалыг амралтын, аль эсвэл ажлын өдөр хүүхдүүдэд ашиглуулах судалгааг гаргах үүрэг бүхий хэрэгжүүлэх ажлын хэсэг байгуулж, уриалгыг хэрэгжүүлэх тэмдэглэлийг НИТХ баталлаа.

Тэмдэглэлд:

Сурагчдын гар утасны хэрэглээг багасгах, бие бялдрыг хөгжүүлэх чиглэлээр нийслэлийн төрийн болон хувийн хэвшлийн ерөнхий боловсролын сургуулиуд нь урлаг болон спорт заалыг өөрийн сургуулийн сурагчдад долоо хоногийн Бямба, Ням гарагт үнэ төлбөргүй ашиглуулах цагийн зохицуулалт хийх, хүүхдүүдийн хүсэл сонирхолд тулгуурласан авьяас чадварыг дэмжих зэрэг тэдний хүмүүжилд эергээр нөлөөлөх хөтөлбөр арга хэмжээг үе шаттай хэрэгжүүлж ажиллахыг сургуулийн удирдлагуудад уриалжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...

ШТС-уудын ээлж хүлээлцэх цагийг 11:00 болгон өөрчилнө

Шатахууны шуурхай штабын хуралдаан болж, Аж үйлдвэр, эрдэс баялгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...