Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Date:

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд сургуульд элсэгчдийн Элсэлтийн ерөнхий шалгалтын хуваарийг албан ёсоор баталлаа. Монгол хэл бичгийн шалгалтдаа тэнцсэн сурагчид мэргэжлийн чиглэлийн дагуу үндсэн шалгалтуудаа өгөх юм. Тодруулбал арванхоёрдугаар анги төгсөгчид зургадугаар сарын 25-наас 28-ны өдрүүдэд Элсэлтийн шалгалтаа өгнө.

Зургадугаар сарын 25-ны өдөр Түүх, Англи хэлний шалгалтаар Элсэлтийн шалгалт эхлэх юм. Дараагийн өдөр буюу 26-ны 10:00-11:40 цагт Хими, 13:00-14:20 цагт Газар зүй, 16:30-17:50 цагт Нийгэм судлалын хичээлийн шалгалт тус тус үргэлжилнэ. Харин 27-ны өдөр 10:00-11:20 цагт Биологи, 14:00-15:30 цагт Математикийн шалгалт явагдахаар төлөвлөгджээ. Шалгалтын сүүлийн өдөр буюу 28-ны 10:00-11:40 цагт Физик, 13:00-14:20 цагт Орос хэл, 16:00-17:20 цагт Монгол хэлний шалгалтыг тус тус авснаар энэ удаагийн ЭЕШ өндөрлөх юм байна.

Боловсролын үнэлгээний төвөөс шалгуулагчдад цаг баримтлахыг анхааруулав. Шалгуулагчид шалгалтын байрандаа нэг цагийн өмнө ирсэн байх ёстой бөгөөд анги, танхимдаа шалгалт эхлэхээс 10 минутын өмнө орж, суудлаа эзэлсэн байх шаардлагатай. Мөн дурдсан хугацаанаас хоцорсон тохиолдолд шалгуулагчийг шалгалтад оруулахгүй болохыг анхааруулав.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...