Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Date:

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн ахлах ангийн сурагчид нэгнийгээ зодож, биед нь бэртэл гэмтэл учруулсан хэрэг гарчээ. Тодруулбал, тус хэрэг энэ оны тавдугаар сарын 19-ний өдөр бүртгэгдсэн бөгөөд хэрэгт холбогдсон болон хохирсон сурагчид нь тус сургуулийн төгсөх 12 дугаар ангийн эрэгтэй хүүхдүүд байжээ. Уг хэргийн талаар Цагдаагийн Ерөнхий газраас тодруулахад, “Цагдаагийн байгууллагад тухайн асуудлын талаарх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн нь үнэн. Одоогийн байдлаар хэргийг Хөвсгөл аймаг дахь Цагдаагийн газар үргэлжлүүлэн шалгаж, мөрдөн байцаах ажиллагааг явуулж байна” гэлээ.

Тус сургуулийн сурагчдын дунд ямар шалтгааны улмаас маргаан үүссэн болон хохирогчийн биеийн байдлыг хуулийн байгууллагаас нарийвчлан тогтоохоор ажиллаж байна. Мөн хүүхдийн хүмүүжил, төлөвшил, сэтгэл зүй болон аюулгүй байдлыг хамгаалахад сургуулийн удирдлагууд, хүүхэд хамгааллын баг, багш сурган хүмүүжүүлэгчид болон эцэг эхчүүдийг нэгдэж, хамтран ажиллахыг цагдаагийн байгууллагаас уриалж байна.

Мэдээллийн эх сурвалж: news.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...