Баян-Өлгий аймагт малын гоц халдварт өвчин гарсантай холбоотойгоор хорио цээрийн дэглэм тогтоолоо

Date:

Баян-Өлгий аймгийн Алтай, Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт малын гоц халдвар өвчин лабораторийн шинжилгээгээр батлагдсантай холбогдуулан аймгийн Онцгой комисс 5-р сарын 25-ны өдрөөс эхлэн хорио цээрийн дэглэм тогтоох шийдвэр гаргасан билээ.

Энэ хүрээнд ариутгал, халдваргүйжүүлэлт хийж,

  • Голомтын бүсээс гарах хөдөлгөөнийг түр хугацаанд хориглоно.
  • Зайлшгүй шаардлагатай тохиолдолд Онцгой комиссын шийдвэрээр, судалгаа мэдээлэлд үндэслэн ариутгал, халдваргүйжүүлэлтийн ажлыг бүрэн хийсний дараа зөвшөөрөл олгоно.
  • 2026 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Улаанбаатар–Өлгий чиглэлийн нислэгийг хүлээн авч, зорчигчдыг нэг бүрчлэн бүртгэн судалгаа хийж, ариутгал халдваргүйжүүлэлтийн дэглэмийн хүрээнд нислэгийг үйлдэнэ.
  • Хилийн боомтын үйл ажиллагаа ариутгал, халдваргүйжүүлэлтийн дэглэмийг чанд мөрдөн хэвийн үргэлжилнэ.
  • Транзит ачаа тээврийг суурьшлын бүсэд нэвтрүүлэхгүй бөгөөд ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээг тогтмол авч ажиллана.
  • Аялал жуулчлалын чиглэлээр голомтын бүсээс ангид маршрутаар зорчих жуулчдыг онгоцны буудлаас шууд аялал жуулчлалын бүс рүү хүргэж, шаардлагатай ариутгал, халдваргүйжүүлэлтийн арга хэмжээ авсны үндсэн дээр буцаан тээвэрлэнэ.
  • Хөдөлгөөнийг хэвийн горимд шилжүүлэх зорилгоор голомтын бүсэд байгаа өвчилсөн малыг устгах ажлыг зохион байгуулна. Устгалын бэлтгэл ажлыг бүрэн хангаад байна.
  • Устгалд хамрагдсан малын нөхөн олговрыг хууль, журмын дагуу олгох гэсэн шийдвэрийг танилцуулжээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Гурван настай хүүхэд осолдсон уурхайн “Рэдбулкан” компанийн тусгай зөвшөөрлийг цуцалжээ

Гурван настай хүүхэд цооногт унаж осолдсон хэсэг буюу "Рэдбулкан"...

Улаанбаатарт 23 градус дулаан байна

Цаг уур орчны шинжилгээний газраас гаргасан өнөөдрийн /2026.05.30/ цаг...

Өнөөдөр олон улсын Энхийг сахиулагчдын өдөр тохиож байна

Одоогоос 23 жилийн өмнө НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганаас жил...

Хүй долоо худагт “Монгол хүү” хүүхдийн баярын арга хэмжээ болно

“Монгол хүү 2026” үндэсний хүүхдийн баярын арга хэмжээ долоо...