ТАНИЛЦ: Тавдугаар сарын 31-нд болох Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр

Date:

Зуны тэргүүн сарын шинийн 15-н буюу тавдугаар сарын 31-нд Бурхан багшийн Их дүйчин өдөр тохиож байна. Уг өдөртэй холбогдуулан Монголын бурхны шашинтны төв Гандантэгчэнлин хийдээс мэдээлэл хийлээ.

Гандантэгчэнлин хийдийн ХМОНХА-ны тэргүүлэгч А.Батцэнгэл “Бурхан багш эхээс мэндэлсэн, гэгээрсэн, нирваан дүр үзүүлсэн гурван өдөр гурвуулаа зуны тэргүүн сарын шинийн 15-нд тохиодог. Ийм учраас энэ өдрийг бурхан багшийн их Дүйчин өдөр хэмээн нэрлэсэн байгаа. Монголчууд эртнээс энэхүү өдрийг онцгойлон тэмдэглэж ирсэн.

Энэ жилийн Их дүйчэн өдөр онцгой ач холбогдолтой болж буй нь Бурхан багшийн хоёр манлай шавь болох билгүүний дээд Шаарийбуу, хувилгааны дээд Монголжийбуу нарын ариун ринсрэлийг анх удаа Энэтхэг улсаас Монгол Улсад залж буй түүхэн үйл явдалтай давхцаж байгаад оршино. Ринсрэл нь гэгээрсэн хутагт хувилгаадын ариун үлдэц бөгөөд сүсэглэн мөргөсөн хүмүүний буян хишгийг арвижуулж, амар амгалан, сайн сайхны ерөөлийг дагуулдаг хэмээн буддын шашинд үздэг” гэлээ.

Бурхан багшийн Их дүйчин өдрийн хөтөлбөр:

  • Тавдугаар 31-ний өглөө 04:00 цагаас бурхан багшийн Дүйчин өдрийн үйл ажиллагаа эхэлнэ.
  • Өглөө 07:00 цагаас Гандантэгчэнлин хийдийн гандан дуганд бурхан багшийн төвийн чого хурна.
  • 09:30 цагт бурхан багшийн хоёр манлай шавийн рэнсрэлийг залах үйл ажиллагаа болж, их Дүйчин өдрийн нээлтийн үйл ажиллагаа болно.
  • 14:00 цагаас Сүхбаатарын талбайд олон үйл ажиллагааг төлөвлөж бэлдсэн байна.
  • Сүхбаатарын талбайд тавдугаар сарын 31-нд хүрэлцэн ирж оройн 20:30 цагт гэрэлт жагсаалд оролцож болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...