Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Date:

Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны зургаадугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хууль ёсны өвлөгчдөд нь өвлүүлж эхэлнэ.

Үүнтэй холбогдуулан хувьцааг хэрхэн өвлүүлэх, иргэд ямар бичиг баримт бүрдүүлэх талаар нэгдсэн мэдээлэл, зөвлөгөө өгөх Нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгуулж байна.

Нээлттэй өдөрлөг 2026 оны тавдугаар сарын 30, 31-ний өдрүүдэд буюу бямба, ням гарагт Сүхбаатарын талбайд болно. Өдөрлөгийн хүрээнд иргэд дараах мэдээллийг авах боломжтой.

  • Хууль ёсны өвлөгч мөн эсэхийг шалгах
  • Өвлөх хувьцаа болон ногдол ашгийн хэмжээг тодорхойлох
  • Бүрдүүлэх шаардлагатай баримт бичгийн жагсаалт, зааварчилгаа
  • Үнэт цаасны данс нээлгэсэн эсэхээ шалгах болон хувьцаа өвлүүлэхтэй холбоотой бусад дэлгэрэнгүй мэдээлэл авах боломжтой.

1072 хувьцааг өвлүүлэхтэй холбоотой лавлагаа, мэдээллийг нэг дороос өгөхөөр “Эрдэнэс Тавантолгой” ХК, Үнэт цаасны төвлөрсөн хадгаламжийн төв, Нотариатчдын танхим, Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Улсын бүртгэлийн ерөнхий газар, Үнэт цаасны арилжаа эрхлэгчдийн холбоо хамтран ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...