Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо төрийн дээд “Сүхбаатар одон”-гоор шагнагдлаа

Date:

Монгол Улсын Батлан хамгаалах яамны харьяа Зэвсэгт хүчний “Алдар” спорт хороо үүсэн байгуулагдсаны түүхт 80 жилийн ойгоороо Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар төрийн дээд шагнал “Сүхбаатарын одон”-гоор шагнагдлаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх тус одонг “Алдар” спорт хорооны Байлдааны туганд хүндэтгэлтэйгээр зүүж, спорт хорооны дарга хурандаа Г.Өсөхбаярт одонгийн үнэмлэхийг гардуулан өглөө.
Амжилт ололт, яруу алдрын түүхэн 80 жилийнхээ хугацаанд цэргийн буюу нийгмийн дунд “Алдар”-ын гэж алдар нэр нь түгсэн тамирчдын дундаас

Олимпын наадмаас
1 алтан медаль,
4 мөнгөн медаль,
4 хүрэл медаль,
Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс
12 алтан медаль,
22 мөнгөн медаль,
41 хүрэл медаль,
Ази тивийн аварга, тивийн тоглолтын аварга 45, мөнгө, хүрэл 63 медалийг тус тус хүртжээ.
Мөн “Алдар”-аар овоглосон монголын шилдэг тамирчдын дундаас хөдөлмөрийн баатар 7, төрийн соёрхолт болон ардын цолтон 6, гавьяат багш 7, гавьяат дасгалжуулагч 25, гавьяат зүтгэлтэн 3, гавьяат тамирчин 71, гавьяат нисгэгч, гавьяат хуульч, үйлчилгээний гавьяат ажилтан, гавьяат эмч, гавьяат жүжигчин төрөн гарсан.
Түүнчлэн бөхчүүдийн дундаас улсын аварга 13, арслан 18, гарьд 4, заан 23, харцага начин цолтон 100 гаруй төрөн гарч Монгол түмний бахархал омогшил болсон Манлай уяачид, үндэсний сур, шагайн харвааны 37 мэргэн харваачдыг эгнээсээ төрүүлснээс гадна, Монгол улсын спортын төрлүүдийн дээд амжилтыг давхардсан тоогоор 1719 удаа шинэчлэн тогтоосон түүхэн гавьяаны эзэн “Алдар” спорт хороо юм.
Өмнө нь тус хороо “Цэргийн гавьяаны улаан тугийн одон”-оор шагнагдсан анхны спорт хороо болж байсан бол ийнхүү 80 жилийнхээ ой дээр “Сүхбаатарын одон”-оор түүхэн гавьяагаа бататгаж байна.
Арга хэмжээнд Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч У.Хүрэлсүх, Батлан хамгаалахын сайд Д.Батлут болон БХЯ, ЗХЖШ-ын удирдлагууд, үе үеийн тамирчид, албаны бусад төлөөлөгчид оролцов.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн нутгаар аадар бороо орох тул болзошгүй үер ус, салхины аюулаас сэрэмжилье

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Өнөөдөр Хангай, Хөвсгөлийн уулархаг нутгаар...

Ирэх долоо хоногт нийслэлийн төсөвт тодотгол оруулахаар товложээ

Нийслэлийн ИТХ-ын Ээлжит бус XIII хуралдааныг 2026 оны 6...

Ерөнхийлөгч ХХААХҮ-ийн салбарынхантай уулзалт хийж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх өнөөдөр хүнс, хөдөө аж...

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаан...