Өрмийн цооногт осолдсон гурван настай охины нэрээр төрийн хянан шалгах ажиллагааг нэрлэв

Date:

Улсын Онцгой комиссын нэгдүгээр хуралдаан өнөөдөр болжээ. Хуралдаанаар хэлэлцсэн асуудлыг талаар Шадар сайд Н.Номтойбаяр мэдээлэл хийлээ.

“Төв аймгийн Заамар суманд болсон харамсалтай үйл явдалтай холбоотойгоор уул уурхайн нөхөн сэргээлт хийгээгүй орхисон нүхийг бөглөх ажлыг эхлүүлсэн гэсэн. Улсын хэмжээнд хэдэн ийм нүх байгааг тогтоосон уу” гэдэг асуултад тэрбээр дараах хариулыг өгөв.

Шадар сайд Н.Номтойбаяр “Улсын хэмжээнд анх удаа байгаль орчны хяналт шалгалтын хийж байна. Байгаль орчин, Уул уурхайн яамд, цагдаа болон холбогдох бүх байгууллагууд хамтраад ажиллаж байгаа. Өнөөдрийн хурлаар тодорхой мэдээллүүд авлаа. Улсын хэмжээнд тэдэн нүх байна гэж хэлэх боломжгүй. Хяналт шалгалтын явцад тогтоогдоно.

Одоогийн байдлаар зөвхөн Заамар суманд уул уурхайн үйл ажиллагаа явуулж байгаа компани болон нөхөрлөл статустай байгууллагуудын 13-т нь үзлэг шалгалт хийгээд явж байна. Цаана нь нэлээн олон байгууллага бий. Өнөөдрийн УОК-ын хурлаас цагдаагийн байгууллагыг оролцуулсан комиссыг нэмэлтээр гаргахаар боллоо.

Эцэг эхээс нь /Төв аймгийн Заамар суманд уурхайн өрмийн цооногт гурван настай охин унаж, нас барсан/ зөвшөөрөл авсны үндсэн дээр “Хотулун гүнж” нэртэй Уул уурхай, Байгаль орчны яамд болон цагдаа, стандартын байгууллагуудын хамтарсан хянан шалгах ажиллагааг эхлүүлсэн” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

УИХ: Үндэсний их баяр наадмын тухай хуулийн нэмэлт өөрчлөлтийн төслийг хэлэлцэнэ

Долоо хоног бүрийн пүрэв, баасан гарагт УИХ-ын чуулганы хуралдаан...

Улаанбаатарт өдөртөө 26 градус дулаан байна

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд: Зургадугаар сарын 11-нд Хангай, Хөвсгөлийн уулархаг...

3 настай дагавар хүүгээ хүчирхийлж хөнөөсөн хойд эцэгт БҮХ НАСААР нь хорих ял оноолоо

Баянгол дүүргийн прокурорын газраас М.Э нь 3 настай дагавар...

“ЭКСПО 2027 БЕЛГРАД” үзэсгэлэнд Монгол улс шинэ өнгө төрхөөр оролцож, Европын жуулчдыг татахыг зорьж байна

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайд Ж.Алдаржавхлан Бүгд Найрамдах...