Хотын нэгдүгээр орлогч асан Т.Даваадалайн дүү Т.Мөнхдалайг үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал болно

Date:

Авлигатай тэмцэх газраас нийслэлийн “Улаанбаатар метро” төслийн захирал Т.Мөнхдалайг сэжигтнээр татан, 48 цагийн хугацаатай саатуулсан. Түүнийг түр саатуулах хугацаа өнөөдөр /2026.06.04/ дуусч байгаа бөгөөд прокурорын байгууллагаас Т.Мөнхдалайг яллагдагчаар татан, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авахуулах саналыг шүүхэд хүргүүлжээ. Шүүх хурал нь өнөөдөр 14.00 цагаас болно. Тэрбээр нийслэлийн Засаг дарга асан Х.Нямбаатарын нэгдүгээр орлогч Т.Даваадалайгийн төрсөн дүү бөгөөд “Улаанбаатар метро” төслийн захирлаар ажиллаж байсан юм.

Нийслэлийн Засаг даргын Эдийн засгийн хөгжил, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогчоор ажиллаж байсан Т.Даваадалай нь Туулын хурдны зам болон 1, 2-р тойрог замын төслүүдтэй холбоотойгоор эхнэр болон хамаарал бүхий этгээдүүдийн аж ахуйн нэгжийн дансаар нийт 6.6 тэрбум төгрөг шилжүүлж, мөнгө угаасан байж болзошгүй хэргээр хуулийн байгууллагад шалгуулж байгаа бөгөөд түүнийг нэг сарын хугацаатайгаар цагдан хорих шийдвэрийг гаргасан.

Тодруулбал, цагдаагийн байгууллагын мэдээлснээр Туулын хурдны зам болон 1-р тойрог замын төсөлд шалгарсан аж ахуйн нэгжүүдээс:

  • Эхнэр болон түүний үеэл дүүгийн үүсгэн байгуулсан компанид 5.6 тэрбум төгрөг,
  • Эхнэрийнх нь найзын байгуулсан хоёр компанид 709 сая төгрөг,
  • Мөн эхнэрийнх нь 50 хувийг эзэмшдэг компаниар дамжуулан 47.9 сая төгрөгийг ажил гүйцэтгэсэн мэтээр шилжүүлсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдсон гэж мэдээлсэн юм.

Улмаар Авлигатай тэмцэх газраас /АТГ/ Т.Даваадалайг Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйл буюу “Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах” үндэслэлээр яллагдагчаар татжээ.Дашрамд дурдахад, Т.Даваадалай 2026 оны өнгөрсөн дөрөвдүгээр сарын 29-нд нийслэлийн Засаг даргын орлогчийн албан тушаалаас өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтээ өгсөн талаар мэдээлсэн.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...