Гурван хүүхдийн хамт шатаж нас барсан иргэн өмнө нь цагдаагийн албанд ажиллаж байжээ

Date:

Таван хоногийн өмнө буюу /2025-02-05/-ны өдөр Баянзүрх дүүргийн 11-р хороонд дөрвөн иргэн гэртээ шатаж амиа алджээ.

Энэ талаар ЦЕГ-аас “Цагдаагийн байгууллагад энэ оны хоёрдугаар сарын 05-ны өдрийн 22:00 цагт “Ургах наран хорихоос хойш гал гараад байна” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгдсэн. Дуудлага мэдээллийн дагуу явуулсан шалгалтаар Баянзүрх дүүргийн 11 дүгээр хорооны нутаг … тоотод монгол гэр шатаж, дөрвөн иргэн нас барсан харамсалтай нөхцөл байдал тогтоогдсон. Тус газар насанд хүрээгүй гурван иргэн, 34 настай насанд хүрсэн нэг иргэн байсан.

Тухайн иргэн нь цагдаагийн байгууллагад ажиллаж байсан 2024 оны 08 дугаар сард албанаас чөлөөлөгдсөн байсан” гэх мэдээллийг өглөө.

Одоогоор гал гарсан шалтгааныг тогтоогоогүй байгаа бөгөөд цагдаагийн байгууллагад мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...