Улаанбаатарт бороо орж, сэрүүснэ

Date:

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ, бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +11+13 хэм, өдөртөө өмнөх өдрөөсөө 8 хэмээр сэрүүсэж +18+20 хэм дулаан байна. Харин Багануур орчмоор үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ. Шөнөдөө +9+11 хэм, өдөртөө өмнөх өдрөөсөө 6 хэмээр сэрүүсэж +18+20 хэм дулаан байна.

Тэрэлж орчмоор: Үүлшинэ. Шөнөдөө бороо орохгүй. Өдөртөө бороо орно. Салхи баруун өмнөөс баруун хойш эргэж секундэд 5-10 метр. Шөнөдөө +5+7 хэм, өдөртөө өмнөх өдрөөсөө 6 хэмээр сэрүүсэж +16+18 хэм дулаан байна.

Хур тунадас: Нутгийн баруун хагаст солигдмол үүлтэй, нутгийн зүүн хагаст үүлэрхэг. Шөнөдөө төвийн аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө баруун аймгуудын нутгийн баруун, говийн аймгуудын нутгийн зүүн хэсэг, төв, зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно.

Өнөөдөр Хэнтийн уулархаг нутгаар бороо, дуу цахилгаантай аадар бороо орох ааа шолал болзошгүй үер ус, нөөлөг салхины аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Салхи: Нутгийн баруун хэсгээр баруунаас, нутгийн зүүн хэсгээр баруун өмнөөс баруун хойш эргэж, бусад нутгаар баруун хойноос секундэд 6-11 метр, борооны өмнө түр зуур ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Идэр, Тэс, Байдраг, Тэрэлж, Хэрлэн голын хөндийгөөр +4+9 хэм, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +15+20 хэм, бусад нутгаар +9+14 хэм дулаан, өдөртөө Монгол-Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Завхан голын эх, Байдраг, Туул, Тэрэлж, Хэрлэн, Улз голын хөндийгөөр +16+21 хэм, Их нууруудын хотгор, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр +29+34 хэм, говийн бүс нутгийн зүүн өмнөд хэсгээр +25+30 хэм, бусад нутгаар +20+25 хэм дулаан байна.

Энэ сарын 13-нд баруун аймгуудын нутгийн хойд хэсэг, төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар, 14-нд баруун болон зүүн аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун болон хойд хэсгээр, 15-нд төвийн аймгуудын нутгийн зарим газраар, 16-нд төв болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо, дуу цахилгаантай аадар бороо орно гэж Цаг уур орчны шинжилгээний газраас мэдээлэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...