СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаанд бамбай хоншоорт могой элбэгшиж магадгүй байна

Date:

Улаанбаатар хот орчимд бамбай хоншоорт, рашааны гэх хоёр зүйлийн могой тархсан байдаг. Бамбай хоншоорт могой нь хортой могойн төрөлд багтдаг. Бусад могойноос хэрхэн ялгаж, таних вэ?

  • биеийн ерөнхий зүс их төлөв хул шарга юм уу хар хүрэн,
  • нуруу ба сүүлний дагуу хөндлөн цагаан судалтай,
  • сүүл богино бөгөөд хүүхэн хараа нь босоо,
  • нүд хамрын сүвний хооронд гүнзгий хонхортой тул зэрвэс ажиглахад хамрын 4 сүвтэй мэт байдгаараа бусад могойноос хялбар ялгагдана.

Хот орчимд хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж, айлын хашаа, орон сууцны хотхон, авто граш аж ахуй нэгж байгууллагын авто зогсоол, барилгын суурь, шат орчмоос олдох нь их байдаг.

Хур бороо ихтэй үед үерийн усаар дамжих, мөн идэш тэжээл хайн хотын захын хэсгээр могой орж ирж байгаа бол хотын төв хэсэгт хөдөө орон нутагт аялж яваад ирсэн иргэдийн авто машины моторын хэсэгт, ачаа тээшинд тээвэрлэгдэн ирсэн байх магадлал өндөр тул иргэд сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Хотын аль ч дүүрэгт могой орж ирэх боломжтой байгаа тул орон сууц хотхоны оршин суугчид СӨХ, албан газруудын жижүүр, зам талбайн цэвэрлэгээний ажилчид тухайн орчиндоо өглөө, үдэш оройн цагаар хашаа хашлага, шат, барилгын суурь, хүүхдийн тоглоомын талбай, ногоон байгууламж орчмын нүх сүвтэй газруудад сайтар ажиглалт хийн сэжигтэй болон могой таарсан тохиолдолд бусдад анхааруулах хэрэгтэй гэв.

Мөн ажлын цагаар нийслэлийн Байгаль орчны газрын 72720303, ажлын бус цагаар нийслэлийн Шуурхай удирдлага зохицуулалтын төвийн 11-310005 дугаарын утсаар яаралтай мэдээлэл өгч, мэргэжлийн хүмүүс иртэл могойн байршлыг сайтар харж байх хэрэв хатгуулсан тохиолдолд яаралтай эмнэлгийн байгууллагад хандахыг зөвлөлөө.

Мэдээллийн эх сурвалж: НБОГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...