УИХ-ын гишүүн М.Нарантуяа: Анхны гадаад томилолтын ажлаар сурч хөдөлмөрлөж ихийг сурсан арлын Япон улсдаа ирлээ

Date:

УИХ-ын гишүүн М.Нарантуяа: “Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /JICA Mongolia/-аас хамтран зохион байгуулж буй “Ахмад настны асрамж, халамжийн үйлчилгээ, урт хугацааны асаргааны даатгалын тогтолцоо”-г судлах айлчлалаар Нийгмийн бодлогын байнгын хороонд харьяалагдах Улсын Их Хурлын гишүүд, Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон харьяа агентлагийн албан хаагчдын хамтаар Япон Улсад ирлээ.

Харилцан хамтын ажиллагааны хүрээнд :

Япон Улсын Ахмадын асаргаа, халамж, даатгалын тогтолцоо, Асархуйн туршлага, ХБИ-ийн хүртээмж, тэдгээрийн хөдөлмөр эрхлэлт зэрэг сэдвүүдийн хүрээнд санал солилцон туршлага судлан, эрх зүйн болон тогтолцооны гарц шийдлийг судлах юм.

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны гишүүдийн хамт явж байгаа бөгөөд..

•Отгоны Саранчулуун Гишүүн маань ХБИ-ийн маш чухал том төлөөлөл бөгөөд ХБИ-ийн хүртээмжийн асуудал ил тод байдлын төлөө дуу хоолой болдог.

•Bayasgalan Jadamba Гишүүн маань бас ХБИ-н бас том төлөөлөл бөгөөд Асрах үйлчилгээний Эрх Зүйн Орчныг сайжруулах анхдагч хуулийн ажлын хэсгийн даргын хувьд энэ томилолтын чухал хүн юм.

•Доржзовдын Энхтуяа Dorjzovd Enkhtuya Гишүүн маань ахмадын асрахуйн сувилахуйд үйл ажиллагааны болон сэтгэлгээний шинэчлэлт хийх зорилготой УИХ дахь Ахмад Настны Эрхийг Хамгаалах лобби бүлгийг санаачлан ахлахаар ажиллаж байгаа юм.

•Сүхбаатарын Эрдэнэбат Гишүүний хувьд Хөдөлмөр Эрхлэлийг дэмжих, эрүүл мэнд нийгмийн даатгалын үйлчилгээг сайжруулах мөн Үйлвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс сэргийлэх, нөхөн сэргээх үйлчилгээг сайжруулах талаар зорьж ажилладаг гишүүн байгаа.

Ийм 4н гишүүнийхээ хамтаар явж байна. Явцын мэдээг дор бүр өгөөд явнаа.

Аа харин жич хэлэх зүйл байгаа нь энэ томилолт ажлын бүх санхүүгийн зардлыг Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага /JICA Mongolia/-аас хариуцаж байгааг дуулгах нь зүйтэй байх!” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...