Б.Идэржавхлан: Хүүхдүүд байраа өөрсдийн болгож шилжүүлж авлаа, тэд өнөөдрөөс албан ёсны өмчтэй айл боллоо

Date:

Одоогоос гурван жилийн өмнө ээжийгээ алдаад өнчирч үлдсэн дөрвөн хүүхдэд байр авч өгөхөөр Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос хандивын аян зохион байгуулж байсан нь одоо маргаан дагуулаад буй. Учир нь тухайн үед холбооны тэргүүнээр одоогийн УИХ-ын гишүүн Ц.Мөнхтуяа ажиллаж байсан бөгөөд хандивын мөнгөөр хүүхдүүдэд байр авч өгсөн ч байрны гэрчилгээг нэр дээр нь шилжүүлээгүй байсан нь ил болсон юм.

Иймд багш нарын төлөөлөл болох Б.Идэржавхлан түүнээс байрны гэрчилгээг хүүхдүүдийн нэр дээр шилжүүлэхийг шаардаж байв. Тэгвэл байрны гэрчилгээ хүүхдүүдийн нэр дээр шилжсэн болохыг тэрбээр цахим хуудастаа мэдээлжээ.

Энэ тухай “Ямар ч байсан хүүхдүүд маань байраа өөрсдийн болгож шилжүүлж авсан баяртай мэдээг хуваалцъя! Ингээд тэд маань өнөөдрөөс улс орондоо өрх салгаж албан ёсны өмчтэй айл гэр, ам бүл боллоо. Дэмжсэн, итгэсэн, тусалсан, бас хардсан, муулсан хараасан, итгээгүй бүгдэд нь маш их баярлалаа. Хүүхэд бүр аз жаргалаар бялхаж байг ээ” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн иргэний нисэхийн салбарын үе үеийн...

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд...