1072 хувьцааны ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэхийг энэ долоо хоногт шийднэ

Date:

Сар шинийн баяр ойртсонтой холбоотойгоор иргэдийн дунд “1072 хувьцааны ногдол ашгийг хэзээ олгох бол” гэсэн хүлээлт үүсээд байгаа юм. Бид энэ талаар “Эрдэнэс Тавантолгой” ХК-иас тодруулахад “Хуулиараа 19-нөөс өмнө ТУЗ хуралдах ёстой. ТУЗ-ийн хуралдаанаар ногдол ашгийг хэзээ болон бүтэн олгох уу, хувааж олгох уу гэсэн асуудлыг эцэслэнэ” гэх тайлбарыг өгөөд байв.

Тэгвэл энэ дагуу ирэх долоо хоногт “ЭТТ” ХК-ийн ТУЗ хуралдаж, ногдол ашгийг цагаан сараас өмнө олгох эсэх, мөн хэрхэн олгох талаар шийдвэрлэх товтой байна.

Сануулахад, өнгөрсөн арванхоёрдугаар сард Засгийн газрын шийдвэрийн дагуу 1072 хувьцааны ногдол ашгийн эхний ээлжийг олгосон билээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...

Наадмын өдрүүдээр иргэдэд үнэгүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэлүүд

Үндэсний их баяр наадмын өдрүүдээр нийтийн тээврийн 32 автобус...

“Playtime” наадмын хяналт, шалгалтаар дараах эд зүйлсийг хураажээ

"Playtime" хөгжмийн фестивалийн эхний өдөр /2026.07.02/ хамгаалалт, хяналт шалгалтын...

БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийж, наадмын нээлтийн ёслолд зочноор оролцоно

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар Бүгд Найрамдах Солонгос...