Б.Орхонбаяр арслан Наурызын баярын барилдаанд түрүүллээ

Date:

Наурызын баярт зориулсан хүчит 128 бөхийн барилдаанд Улсын арслан Б.Орхонбаяр түрүүллээ. Долоогийн даваанд Улсын заан С.Сүхбатыг өвдөг шороодуулж, автомашины эзэн боллоо.

Улсын заан Б.Серик, улсын арслан Ц.Бямба-Отгон нар шөвгөрлөө. Наймд улсын харцага Ц.Мөнхбаяр, улсын харцага Т.Сайханжаргал, улсын өсөх идэр начин Н.Мустафа, аймгийн хурц арслан Д.Алтанцоож нар үлдэв.

Тус барилдааны түрүү бөх Prius30 маркийн автомашин гардсан бол үзүүр бөх 4 сая, дөрөвт үлдсэн бөхчүүд тус бүр 2 сая төгрөгийн бай шагнал гардсан юм.

Маргааш буюу гуравдугаар сарын 23-ны Ням гарагт 11:00 цагаас Дорнод аймгийн Булган сумын нэрэмжит аймаг, цэрэг, сумын цолтой болон залуу 256 бөхийн барилдаан болно.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...