Олон нийтийн дургүйцлийг хүргээд буй асуудалд холбогдуулан Централ телевиз мэдэгдэл гаргалаа

Date:

Централ телевиз болон “Nomadia Pictures” ХК-ын хамтын бүтээл “Тэнгисийн эрэг дээрх 24/7” болзооны реалити шоу нэвтрүүлгийн хоёр дахь улирал нээлтээ хийгээд удаагүй байгаа билээ.

Өнөөдөр тус шоуны оролцогч Т.Хонгорын зургууд олон нийтийн цахим хуудаст цацагдсан. Түүний хагас нүцгэн, эвгүй байрлалтай зургуудад олон нийт дургүйцлээ илэрхийлж хүчтэй шүүмжилж байгаа юм.

Тэгвэл уг асуудалтай холбогдуулан “Централ” телевизийн зүгээс мэдэгдэл гаргалаа.

“МЭДЭГДЭЛ:
Централ телевиз нь соёл, урлаг, спорт, уламжлал өв соёл, шинжлэх ухаан, танин мэдэхүйн агуулга бүхий олон талт нэвтрүүлэг бэлтгэн хүргэдэг энтертайнмент суваг юм.

Үүний нэг нь олон улсын форматын дагуу өнөөдрийн нийгмийн ганц бие залуусын хоорондын хайр дурлал, нөхөрлөл, өрсөлдөөнийг харуулахыг зорьж “Тэнгисийн эрэг дээрх 24/7” болзооны реалити шоу нэвтрүүлэг юм. Энэхүү шоуны оролцогчдыг шалгаруулахын тулд эрүүл мэнд, сэтгэл зүйн нарийн үзлэг болон бусад төрлийн шалгуураар сонгосон болно.

Централ телевиз нь Өргөн нэвтрүүлгийн тухай хууль, Садар самуун явдалтай тэмцэх тухай хууль болон Харилцаа холбооны зохицуулах хорооны журам, холбогдох бусад захиргааны хэм хэмжээний актуудыг үйл ажиллагаандаа тогтмол мөрдөж ажилладаг. Энэ хүрээнд бид телевизийн эфир болон албан ёсны нийгмийн сүлжээнд хуульд заасны дагуу +18 агуулгатай хэсэг гаргадаггүй бөгөөд садар самуун явдлыг аливаа хэлбэрээр сурталчилдаггүй, нэвтрүүлдэггүй болохыг хариуцлагатайгаар мэдэгдэж байна.

Худал мэдээлэл тараах, бусдыг ялгаварлан гадуурхах нь Монгол Улсын Эрүүгийн хуулиар хориглогдсон үйлдлүүд гэдгийг сануулахад илүүц биз ээ. Уг шоуны оролцогчид нь нэвтрүүлгийн орон зайд оролцож буй бодит хүмүүс бөгөөд бидний адил ар гэр, найз нөхөд, ажил амьдралтай, өөрсдийн туршлагыг хуваалцаж буй жирийн залуус гэдгийг ухамсарлаж, тэдэнтэй холбогдох аливаа мэдээлэл, байр суурийг илэрхийлэх болон түгээхдээ хүндэтгэлтэй хандахыг нийт үзэгч, олон нийтийн сүлжээ хэрэглэгчдэдээ уриалж байна.” хэмээн мэдэгдэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...