Цалинтай ээжийн ₮50 мянгыг 500 мянган төгрөг болгох боломжгүй гэв

Date:

УИХ-ын гишүүн Д.Үүрийнтуяа “Цалинтай ээжийн 50 мянган төгрөгийг 500 мянган төгрөг болгоно” хэмээн ярьсан.

Энэ талаар Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан байр сууриа илэрхийлэв.

Тэрээр “Цаашдаа халамжийг зорилтот бүлэг рүү тодорхой чиглүүлнэ. Цалинтай ээжийг би халамж гэж харахгүй байгаа. Энэ бол хүн амаа өсгөх бодлогын хүрээнд байх ёстой.

Нэгэнт төсвийн орон зай бага байгаа тул бидний хувилбар бол гурван жилийн хугацаанд сар тутам 50 мянган төгрөг өгөх үү эсвэл 0-6 сар буюу хамгийн их зардал гардаг хүүхдийг нярай байх үед ээжид нь 100-150 мянган төгрөг өгөх үү гэдэг тооцоолол ярих ёстой юм.

Тэгэхгүй бол сэтгэлийн хөөрлөөр цалинтай ээжийн мөнгийг 500 мянган төгрөгөөр нэмэх боломжгүй. Би Д.Үүрийнтуяа гишүүнийг ийм үндэслэлгүй юм ярьсан гэж бодохгүй байна. Өөрөө эдийн засагч, доктор хүн шүү дээ” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

У.Хүрэлсүх: Монгол судлаачдын залгамж холбоог бэхжүүлэхэд онцгой анхаарах шаардлагатай

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор Төрийн ордонд зохион байгуулж...

Нийслэлийн цэцэрлэгийн цахим бүртгэл эхэллээ

Нийслэлийн цэцэрлэгт хамрагдах хүсэлтийг 2026 оны 08 дугаар сарын...

Монгол-Оросын хилийг хамтран шалгах ажил 85 хувьтай байна

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх...

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...