13 бөхөөс допингийн төрлийн бодис илэрчээ

Date:

Монгол Улсын Засгийн газрын 2022 оны аравдугаар сарын 19-ний өдрийн 376 дугаар тогтоолоор баталсан Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн дагуу үндэсний бөхийн тамирчдаас допингийн хяналтын зорилгоор тэмцээний болон тэмцээний бус үеийн шинжилгээнд биологийн сорьц цуглуулан авч Дэлхийн Допингийн Эсрэг Агентлагийн итгэмжлэгдсэн ХБНГУ, БНСУ, Швейцарь улсын лабораторид хүргүүлэн шинжлүүлэв.
Допингийн эсрэг үндэсний дүрмийн дагуу  Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага нь допингийн шинжилгээний үр дүн, зөрчил, авсан арга хэмжээний талаар олон нийтэд мэдээлэх үүргийнхээ хүрээнд нээлттэй мэдээллээ. Үүнд:
  • Шинжилгээний үр дүн
  • Допингийн зөрчил гаргасан тамирчин болон холбогдох этгээдийн мэдээлэл
  • Илэрсэн хориглосон бодис, хориотой арга
  • Тухайн тамирчинд оноосон шийтгэл болон түр түдгэлзүүлэлт хийсэн талаар
Мөн допингийн шинжилгээнд зөрчил илэрсэн тамирчдад дүрмийн дагуу дараах эрхийг ханган ажиллаж байна.
  •  Лабораторийн шинжилгээний хуудас, А сорьцын баримт бичгийн багцыг нэмэлтээр авах
  •  В сорьцыг шинжлүүлэх
  •  Тайлбар өгөх
  •  Допингийн Эсрэг Үндэсний Дүрмийн хүрээнд хамтран ажиллах нөхцөлийг бүрдүүлэх
Монгол Улсад допингийн эсрэг олон улсын жишигт нийцсэн хяналт, шалгалтыг хэрэгжүүлж, үндэсний бөхийн нэр хүндийг хамгаалах, шударга өрсөлдөөнийг дэмжих бодлогыг баримтлан ажиллаж байна.
Допингийн эсрэг хяналт, үр дүнгийн талаарх мэдээллийг олон нийтэд тухай бүрд нь хүргэн ажиллах болно.
Эх сурвалж: Монголын Допингийн Эсрэг Үндэсний Байгууллага

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...