Дуучин Б.Баярцэцэг бэртлийн улмаас “Ододтой бүжиглэе” шоугаа орхижээ

Date:

Дуучин Б.Баярцэцэг Бэртлийн Улмаас “Ододтой Бүжиглэе” Шоуг Орхиж Буйгаа Мэдэгджээ.

Цахим хуудастаа “Сайхан амарч байна уу? Би жаахан таагүй мэдээтэй. Бүжгийн бэлтгэл дээрээ бэртэл авсан. Рентген оношилгоогоор баруун талын 10-р хавирга арын бүслүүр дээрээ хөндлөн хугаралттай гарчээ. Нэлээн хурц өвдөлттэй, мөн 1 сар хөдөлгөөн хориглох эмчийн заалттай болохоор шоугаа ингээд өндөрлөхөөс аргагүйд хүрлээ. Миний хувьд хамгийн их хүсэн хүлээж байсан шоу, бас хамгийн гоё бүжгүүд маань үлдсэн байсныг хэлэх үү үнэхээр харамсалтай байна. Бараг 2 сарын турш “Ори студио”-доо гайхамшигтай хамт олон, найз  нөхдийн хүрээлэлд амттай хоол, тав тухтай өрөө, найрсаг харилцаа, хүндлэл дунд амьдарсан шүү. Би “Монгол HD” телевизийн  хамт олондоо, эрхэм үзэгчид, мөн Ори бид 2-т итгэж, дэмжиж байсан олон олон хүмүүстээ халуун талархал илэрхийлье.

Надад маш шуурхай арга хэмжээ авсан Практикал даатгалын хамт олон болон анхаарал халамж тавьсаар байгаа шоуны бусад ивээн тэтгэгч нартаа баярлалаа. Бүх оролцогч одууддаа тэдний хамтрагч бүжигчиддээ  амжилт хүсье. Хайртай шүү та нартаа Төгсгөлд нь: Үргэлж урам зориг өгч, намайг хурцалж, бүжиг болгон дээр шинэ мэдрэмж өгч байсан эрхэм хамтрагч “Ори”-доо  баярлалаа. Чи минь спорт  бүжгийн хамгийн тод од нь байгаарай. Одоо хурдан эдгээд “Ододтой бүжиглэе” шоунаасаа авсан бүх сайхан мэдрэмж, дурсамжаа шингээсэн уран бүтээл хийе гэж бодоод л байж байна” гэжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн иргэний нисэхийн салбарын үе үеийн...

Элсэлтийн шалгалт ирэх сарын 25-нд эхэлнэ

Боловсролын үнэлгээний төвөөс 2026-2027 оны хичээлийн жилийн Их, дээд...

Улаанбаатарт 14 хэмийн дулаан

Тавдугаар сарын 24-ний ням гараг. Улаанбаатарт шөнөдөө 3 хэм, өдөртөө...

Үс шинээр үргээлгэх буюу засуулахад нас уртасна

Аргын тооллын тавдугаар сарын 24, Адъяа гараг. Билгийн тооллын 8,...