Дуучин Т.Дэлгэрмөрөн экс эхнэр Анандагаа Ордос хотод чихнээс нь хонх уяж яваа тухай олны салхинаас дуулсан цагаас хойш экс эхнэртэйгээ шүүхдэлцэж хоёр охиныгоо өөр дээрээ авах тухайгаа ширүүхэн хэлэв.
Дуучин Т.Дэлгэрмөрөн: Аав нь ингэж их санаж байхад аавыгаа ямар их санаж байгаа бол. Тийм зүрх сэтгэлийг ойлгохгүй, уулзуулахгүй байна гэдэг тамлал мөн.
Би үр хүүхдүүдээ гэсэн аав хүн, миний тэмцэл огтхон ч зогсоогүй. Тун удахгүй шүүхэд хандаж эцэг хүний үүргээ биелүүлэх эрх чөлөөгөө олж авна. Мэдээж бүхнийг төлөвлөсөн байгааг та бүхэн ч харж байгаа биз.
Эхийн хайр халамжийг өгүүлсэн хүүхэд хэзээ ч ээжийгээ санан зурдаггүй юм. Ийм хүүхдийн сэтгэл зүйг захын сэтгэл судлаач мэднэ. Сүүлдээ хүүхэд асрагч нэртэй үл таних хүн ээж нь болчихсон мээмээ хөхүүлж ч байх шиг заваарсан авхарсан юмнууд. Хууль шүүхийн байгууллага энэ бүхнийг ил тод мэддэг байх ёстой. Ардчилсан улс байтлаа хувь хүний сэтгэлзүйн хохирлыг огтхон ч тоодоггүй.
Харин энэ бүхний хариуд Ананда: Уг нь бол найзынхаа урилгаар сайхан аав ээж эгч дүү нартай нь л хамт сайхан ёслолд яваад ирсийн. удахгүй блог нь орно оо. Үнэхээр хол газар сайхан л нэрээ хичээж явья гэж бодно шүү дээ.
Бас чадахаараа эргэн тойрны хүмүүстээ хоолны талаарх мэдээлэл өгч явлаа. Бидний дурсамжинд дунд хамтдаа цаг хугацааг өнгөрүүлээгүй л бол иймэрхүү тархины тураалтай бүү байгаачээ!!!
Аргаа бараад хамт явсан найз маань хүртэл сэтгэгдэл үлдээтэл ийм тархины тураалтай бүү байгаачээ!!! Энэ нэг халзан малын өмнөөс бүр ичэх юмаа жүжиг тавьж явхын оронд ядаад ганц удаа хүүхдүүдийнхээ цэцэрлэгийн төлбөрийг төлчих өвдөх үед нь эмийг нь дөхүүлж чадаагүй байж постны зураг авхуулах гэж 2 цаг уулздаагаасаа л ич!!! Шившиг шившиг ядаад шанцайныхаа авгайтайгаа л эвсүүхэн байлдаа.
Ямар их ой гутаж явдагтаа энэ эргүүд зориулж ханийн тэнгэр дуудуулхавдээ. Олонч жил 2нялх үрээ тэврээд гүтгүүлж доромжлуулж дээрлэхүүллээ!! Өөртөө л гомдоорой чи ичэхгүй бол би ичэхгүй шүү амьдрах орон зайг чинь өдий хүртэл үлдээлээ 2 охиноо бодоод. Одоо бол болсоон би тэжээгчээ алдчихвий гэж амьдардгүй учраас чамшиг юманд гишгэх орон зай үлдээсэн шүү!!!
Хүнд тэвчээрийн хязгаар байдаг бол дууслаа. Чам шиг сэтгэцийн тураалтай шүүхийн өмнө нээлттэй дуусгая!!! Чи намайг мэдэж байгаа энэ өдөр битгий ирээсэй гэж одоо ирлээ чивтэй чавганцаа!!!