Б.Найдалаа: Х.Баттулгатай холбоотой ноцтой мэдээлэл бидэнд ирсэн, үүнийг АТГ-т өгнө

Date:

УИХ-ын гишүүн Б.Найдалаа өчигдөр олон нийтэд хандан мэдээлэл хийв.

Тэрбээр “Бидэнд УИХ-ын гишүүн Х.Баттулга болон “Төгрөг нуур”-ын ордтой холбоотой ноцтой байж болзошгүй мэдээлэл ирсэн. 2006 оны гуравдугаар сард “Женко” группээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зуруулаад “Daewoo international” компани руу илгээсэн албан бичиг байна. Хориод жилийн өмнө банк, санхүүгийн салбарт “Номаранг”-ийн гэх тодотголтой нэлээн том залилангийн хэрэг гарч байсан. Энэ албан бичигт Х.Баттулга “Номаранг”-тай холбоотой хэргийн хохирлыг миний бие хүлээнэ гэсэн байна.

2006 оны гуравдугаар сард “Женко” группээс Х.Баттулга гэж хүн гарын үсэг зуруулаад “Daewoo international” компани руу илгээсэн албан бичиг байна.

Мөн энэ албан бичигт байгалийн баялаг, нөөц нь тогтоогдсон ордыг заръя, зарж байна, Хятад талаас худалдан авагч олж өгөөч гэх мэтчилэн  хүсэлт байна. Энэ нь “Төгрөг нуур” ордтой холбоотой байж болзошгүй байгаа тул бид ноцтой гэж үзэж шалгах газарт нь хүргүүлэхээр боллоо.

Мөн 2006 онд энэ бичгийг үйлдэж байхдаа Х.Баттулга УИХ-ын гишүүн байсан. Үндсэн хуулиар УИХ-ын гишүүн өөр ажил эрхлэх боломжгүй. Бизнес хийх, газар орд зарах тухай хүсэлт явуулах нь бүү хэл өөр ямар ч ажил давхар эрхлэхгүй боломжгүй. УИХ-ын гишүүн хууль батлах ажлаа л хийх ёстой. Энэ мэтчилэн ноцтой зүйл байгаа учраас олон нийтэд мэдээлэх ёстой гэж үзлээ.

“Төгрөг нуурын орд”-той холбоотой асуудлыг шалгаж байгаа учраас нэмэлт нотлох баримт болох болов уу гэж бодож бид үүнийг АТГ-т хүргэнэ” гэв.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэл 2027 онд 300 тэрбум төгрөгийн үнэт цаас гаргаж, стратегийн төслүүдийг санхүүжүүлнэ

Улаанбаатар хотын хөгжлийг дэмжих, эрчим хүч болон нийтийн тээврийн...

Эцэг эхийн зөвлөл зохион байгуулж буй гэх нэрийн дор төгсөлтийн баяр, үсэглэлийн баяр, ой тэмдэглэхийг болиулах чиглэл хүргүүлжээ

Боловсролын ерөнхий газраас бүх шатны боловсролын сургалтын байгууллагын удирдлага...

Өрхийн эмнэлгийн дарга ЭМДС-ын төсвөөс ₮194 саяыг хувийн хэрэгцээндээ зарцуулжээ

Прокурорын байгууллага энэ сарын 13-17-ны өдрийг хүртэлх хугацаанд хэрэг...

Туулын хурдны зам баригдсанаар голлох замуудын хөдөлгөөний ачаалал 5-30 хүртэлх хувиар буурах боломжтой

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Зөвлөлийн хурлаар “Туулын хурдны зам”...