Хүүгийн алга болсон газраас 10 км зайд хүүхдийн шинэвтэр мөр олдсон гэв үү?

Date:

Хөвсгөл аймгийн Тариалан сумын нутагт алга болсон хүүхдийг эрэн хайх ажиллагаа долоо дахь өдрөө үргэлжилж буй.

Одоог хүртэл нэг ч ул мөр олдоогүй байгаа. Харин өнөөдөр алга болсон хүүхдийн авга ах хүүг алга болсон газраас 10 км зайд хүүхдийн шинэвтэр мөр олдсон талаар ярьсан. Гэсэн ч тус мөр нь хүүхдийнх биш гэдгийг тогтоожээ.

Тодруулбал, 2025 оны есдүгээр сарын 20-ны өдөр хүүхдийн мөр байх магадлалтай зургийг эрэлд явсан ар гэрийн иргэдийн зүгээс Хээрийн штабын албаны хүмүүст авч ирж үзүүлсэн байна. Тухайн мөр байсан газарт Хөвсгөл аймгийн Цагдаагийн газрын дарга, хурандаа Д.Мөнхжаргал, Шүүх шинжилгээний хэлтсийн дарга, дэд хурандаа Мөнхбаатар нараар ахлуулсан алба хаагчид, 2 эрэлч нохойтой мөрдөн шалгах ажил болон эрлийн ажлыг зохион байгуулжээ.

Хүүхдийн гэх мөрнөөс журмын дагуу шинжилгээ авч шалгуулахад хүүхдийн мөр биш малын мөр байх магадлалтай гэсэн хариу гарсан байна. Улмаар тухай мөрний талаарх мэдээлэл, шинжилгээний хариуг алга болсон хүүгийн аав, ээж ар гэрийн хүмүүст танилцуулсан байна.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...

Танилц: Энэ сард олгох тэтгэвэр, тэтгэмжийн хуваарь

Хөдөлмөр нийгмийн халамжийн үйлчилгээний ерөнхий газраас энэ сард олгох...