Нисэхийн тууш замаас Эмээлтийн замтай холбогдох авто зам ирэх онд ашиглалтад орно гэв

Date:

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар болон холбогдох албаныхан Яармагаас Эмээлтийн замтай холбогдох 16 км шинэ авто замын трассын дагуу ажиллажээ.

Тэрээр “НЗДТГ болон Дэлхийн банк хамтран “Улаанбаатар хотын тогтвортой авто зам, тээвэр” төслийг хэрэгжүүлж буй. Төслийн хүрээнд хоёр байршилд авто замыг шинэчилж, гурван байршилд шинээр авто зам барина.

Үүний нэг нь Яармагийн замаас Богд уулын араар яваад Нисэхийн тууш замтай холбогдох 10.8 км зам юм. Уг авто замыг барих тендерийг ирэх 11 дүгээр сард зарлаж, 2026 оны 5 дугаар сард барилгын ажлыг эхлүүлнэ. Энэ замыг цааш Эмээлтийн авто замтай холбох юм. Ирэх онд багтаан ашиглалтад оруулна.

Энэ бүтээн байгуулалтын ажил хэд хэдэн үе шаттай. Яармагийн шинэ гүүрнээс урагшаа Яармагийн төв замтай нийлж байгаа хэсэгт гүүрэн байгууламж барина. Төслийн гүйцэтгэгч компани шалгарсан. Ингэснээр Яармагийн замын ачаалал 50 хувиар буурна.

Түүнчлэн Яармаг, Сонсголон орчмын авто замын ачаалал цаашлаад Улаанбаатар хотын замын ачааллыг бууруулах тал дээр шинэ төлөвлөлтүүдийг хийсэн. Яармагийн замыг Нүхтийн шороон зам дагуу Нисэхийн хурдны замтай холбоно.Уг замуудын огтлолцож байгаа хэсэгт гүүрэн байгууламж барина.

Тус гүүрнээс Буянт Ухаагийн нисэх онгоцны буудлын хашааг дагуулж зам үргэлжилнэ. Цааш Туул гол дээгүүр гүүр тавьж, Хурганы сангийн аж ахуйгаар өгсөн Эмээлт рүү нийлнэ. Ингэснээр баруун аймгаас ирж байгаа автомашинууд Улаанбаатар хотыг дайралгүйгээр Нисэхийн хурдны замаар орж Төв аймгаар явах боломжтой болно.

Мөн Буянт-Ухаа ОУНОБ-аас ирж байгаа баруун аймгийг чиглэсэн зорчих хөдөлгөөн Улаанбаатар хотоор дайралгүй гарна. Замын-Үүдээс баруун аймгийг чиглэж байгаа ачаа бараа ч мөн Яармаг, Сонсголонгийн түгжрэл рүү оролгүйгээр Сонгинохайрхан уулын баруун талаар тойроод явах боломжтой болох юм. Ирэх жилд 16 км зам, 260 метр гүүрийг барьж дуусгана” гэв.

Эх сурвалж: Нийслэлийн Засаг даргын тамгын газар

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Түймэрт өртсөн “Шинэ Улаангом зах”-ыг дахин барихад 3 тэрбум төгрөг тусгасан гэв

Увс аймгийн Улаангом сумын 10 дугаар багт байрлах “Шинэ...

Галд өртсөн Б.Амин-Эрдэнэ охиныг нисдэг тэргээр ГССҮТ-д авчирч, хандивын аянаа зогсоож буйгаа ар гэр нь мэдэгдлээ

Б.Амин-Эрдэнэ 11 настай 6 дугаар  ангийн сурагч 2025.12.02-нд Хэрлэн сумын...

Нийт нутгаар цас орохгүй, Улаанбаатарт -18 хэмийн хүйтэн байна

Малчид, иргэд, тээвэрчдэд зориулсан мэдээ: 2-нд ихэнх нутгаар хүйтний...

Эмээлт эко аж үйлдвэрийн парк төсөлд хамтран ажиллах талаар санал солилцлоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар БНХАУ-ын...