Бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж О.Отгонтуяа прокурор Янжиндулам, Баясгалан нараас татгалзахаар болжээ

Date:

Өнгөрсөн 2024 оны зургаадугаар сард 12 хоногийн зайтай 16 болон 32 настай хоёр эмэгтэйг онц хэрцгийгээр хөнөөж цогцсыг чемодан болон шкафанд нуусан хэрэг гарсан.

Тус хэргийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг өнгөрсөн сарын 17-нд болж, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэсэн. Урьдчилсан хэлэлцүүлгийн өмнөхөн амь хохирогч 16 настай охины ээж О.Отгонтуяа хэргийн газар сууж байсан Н,Э нарын зургийг олон нийтийн сүлжээнд нийтэлсэн. Тус зурагт буй хоёр хүнийг прокуророос хохирогч гэж үзээд буй.

Удалгүй охины ээж О.Отгонтуяа дахин нэг зураг нийтэлж “Инээгээд сууж байгаа хүүхдүүд хохирогч уу” хэмээсэн юм.

Тэгвэл бусдын гарт онц хэрцгийгээр амиа алдсан 16 настай охины ээж О.Отгонтуяа прокурор Янжиндулам, Баясгалан нараас татгалзахаар болжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...