16 настай охины ээж: Надад итгэх хүн үлдсэнгүй, Я, Б нараас татгалзах хүсэлт гаргасан ч хүлээж авсангүй

Date:

16 настай хохирогч охины ээж дахин цахим хаягтаа ийнхүү бичжээ.

Тэрбээр: “Надад итгэх хүн үлдсэнгүй. Миний бие 2025 оны 10-р сарын 08-ны өдөр Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхэд 2402…….. дугаартай хэрэг дээр ажиллаж байгаа, Г.Янжиндулам Г.Баясгалан нараас татгалзах шийдвэрийг өөрийн биеэр гаргасан болно. Хүсэлтийн хариуг 2025 оны 10-р сарын 16-ны өдөр хүлээн авлаа. Хэргийн материалыг прокурорын газарт миний хүсэлт өгсөн өдрөөс өмнө шилжүүлсэн тул хүсэлтийг хүлээн авч, шийдвэрлэхгүй гэсэн мэдэгдэл ирлээ.

Иймд би 2025.10.09-ний өдөр, Нийслэлийн прокурорт дээрх утгатай хүсэлтийг дахин өөрийн биеэр гаргасан, хариугаа сайнаар хүлээж байна. Миний хүсэлтийн хариуг хангахгүй байсан ч миний охины хэрэг дээр хариуцлага алдсан, Монголын хүнд гэмт хэрэгтэй тэмцэх албаны албан хаагчид, мөн хэрэгт хяналт тавьсан хоёр прокурорт хариуцлага хүлээлгэхийг шаардаж байна. Энэ хэрэг дээр ажиллаж байгаа, Мөрдөн байцаах албаны дарга, мөрдөгч, прокурор, шүүгч та бүхнийг миний охины хэргийн тухай 15 минутын бичлэгийг үзэж хэргийг үнэн зөв бодитоор хараасай гэж би чин сэтгэлээсээ хүсэж байна” гэлээ.

Мэдээллийн эх сурвалж: Отгоо Отгонтуяа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...

Өнөөдөр Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Алдарт эхийн одон гардуулна

Өнөөдөр болох үйл явдалын тоймыг хүргэж байна 09:00 цагт: УИХ...

Өнөөдөр үс шинээр үргээлгэх буюу засуулахад тохиромжгүй

Өнөөдөр аргын тооллын 5 сарын 25, Сумъяа гараг. Билгийн...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “МИАТ” ТӨХК-ийн хамт олонд 70 жилийн ойн баярын мэнд дэвшүүллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн иргэний нисэхийн салбарын үе үеийн...