БНСУ-ын алдарт жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгслөө

Date:

Өмнөд Солонгосын кино урлагийн салбарт олон жил ажиллаж, солонгосчууд төдийгүй олон улсад алдартай дүрүүдээрээ хоногшсон жүжигчин И Сүн Жэ 91 насандаа таалал төгсжээ.

Кино урлагийн салбарт 60 гаруй жилийн турш ажиллахдаа телевизийн олон ангит 140 орчим кинонд дүр бүтээж, тайз дэлгэцийн олон уран бүтээлд тоглосон юм.  Тэрээр БНСУ-ын ахмад, идэвхтэй жүжигчдийн нэгт зүй ёсоор тооцогддог тэрээр өнгөрсөн жилийг хүртэл кинонд тоглосоор байв.

1934 онд одоогийн Умард Солонгосын нутагт төрсөн тэрээр 1950-53 оны Солонгосын дайны өмнөхөн гэр бүлийн хамтаар Сөүл рүү нүүсэн аж. Сөүлийн үндэсний их сургуульд суралцах хугацаандаа жүжигчний гараагаа эхэлж, 1956 онд анхны жүжигтээ тоглосон байна. 1991 онд “Хайр гэж юу вэ” цувралд хатуу эцгийн дүр бүтээсэн нь ихээхэн алдаршсан.

Үүнээс хойш тэрээр монголчуудын сайн мэдэх “Хүнд цохилт”, “Дуулиант 18 нас”, “И Сан”, “Сондок хатан” зэрэг олон ангит кинонд дүрээ мөнхөлсөн юм. Мөн 1992-1996 оны хугацаанд Үндэсний Ассамблэйн гишүүнээр сонгогдон ажилласан.

Мэдээллийн эх сурвалж: gogo.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...