СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Эрээн хотод хоёр монгол эмэгтэй согтуугаар нэгнээ хөнөөжээ

Date:

БНХАУ-ын Эрээн хотод өнгөрөгч долоо хоногт  буюу арванхоёрдугаар сарын 14-15-нд шилжих шөнө  зээлийн ойролцоох караоке цэнгээний газарт ажилладаг  25 настай эмэгтэй бусдын гарт амь насаа алдсан байна. Талийгаач хүзүү болон нүүрэн тус газраа хурц үзүүртэй зүйлийн үйлчлэлээр гэмтэж, газар дээрээ амиа алдсан гэх ба  тухайн хэргийг Монгол Улсын иргэн 27 настай эмэгтэй үйлдсэн гэх мэдээлэл байна.

Хохирогч болон хэргийн холбогдогч нар хувийн харилцаатай, БНХАУ-д ажил хийхээр хамтдаа очсон гэх бөгөөд хэрэг гардаг өдөр архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэж, хоорондоо маргалдсаны улмаас нэгнээ хөнөөсөн байна. Эрээн хотын нийгмийг аюулаас хамгаалах товчоо мөрдөн шалгах ажиллагааг эхлүүлж, хэрэгт холбоотой байж болзошгүй гуравдахь этгээдийг илрүүлжээ. Эрээн дэх Монголын консул уг хэрэгт дэмжлэг үзүүлэн ажиллаж байгаа ба одоогоор дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байгаа аж.

Мэдээллийн эх сурвалж: tug.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Хотын даргад Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ

Өнөөдөр Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал...

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...