НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг 6 сараас 1 жил хүртэлх хорих ялтай хэргийг нь шүүхэд шилжүүлжээ

Date:

НИТХ-ын төлөөлөгч Б.Эрдэнэсүхийг гэр бүлийн хүчирхийллийн хэрэгт холбогдуулан шалгаж буй. Тодруулбал, түүний эхнэр О.Нарангарав өнгөрөгч 2025 оны аравдугаар сарын 14-нд хэвлэлд хандан, нөхөр болох Б.Эрдэнэсүхийн хүчирхийлэлд 22 жил амьдарсан гэж мэдээлсэн юм.

Уг мэдээллийн дагуу  түүнийг яллагдагчаар татаж, улмаар цагдан хориод буй. Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 11.7 буюу гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх, 13.12 буюу хууль бусаар мөрдөж мөшгих гэх зүйл ангиар шалгаж, хэргийг нь шүүхэд шилжүүлсэн ч шүүхээс материал дутуу гэх шалтгаанаар буцаасан талаар эх сурвалж мэдээллээ.

Хохирогч болон түүний өмгөөлөгчийн зүгээс “Б.Эрдэнэсүхийг Эрүүгийн хуулийн 12.1 буюу хүчиндэх, 10.1 буюу хүнийг алах зүйл ангиар шалгах ёстой. Энэ асуудлаар холбогдох байгууллагуудад хандахад “Хэргийг нь тусгаарлан шалгаж байгаа гэж байна. Ингээд маш бага зүйл ангитай заалтаар яллагдагчаар татан, хэргийг нь шүүхэд шилжүүлсэнд гомдолтой байна” гэх мэдээллийг өгөв.

Тодруулбал, шүүхэд шилжихээр болоод буй 11.7, 13.12 дүгээр зүйл ангид зургаан сараас 1 жил хүртэлх хорих ял шийтгэхээр заасан байдаг аж. Харин “шалгагдаж буй” статус дор үлдэж буй 12.1 буюу хүчиндэх, 10.1 буюу хүнийг алах зүйл анги нь 8-15 жил хүртэлх хорих ял оноодог байна.

Мэдээллийн эх сурвалж: dorgio.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Нийслэлийн МАН-ын хорооны хуралдаанаар Хотын даргад Б.Пүрэвдагва өрсөлдөгчгүйгээр дэмжигдлээ

Өнөөдөр Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал...

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал эхэллээ

Хотын шинэ даргын нэрийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал өнөө...

Хөвсгөл аймгийн сурагчид нэгнээ зодож, гэмтээсэн хэрэг гарчээ

Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Ерөнхий боловсролын “Эрдмийн далай” сургуулийн...

Хотын даргад нэр дэвшигчийг тодруулах Нийслэлийн МАН-ын хурал 10.00 цагт эхэлнэ

Нөөцийн махны нийлүүлэлтээс болж Ерөнхий сайд Н.Учрал энэ сарын...