Онцын шаардлагагүй бол хол замд гарахгүй байхыг зөвлөлөө

Date:

Өвөрхангай, Дундговь, Дорноговийн нутгаар өнөөдөр цас орж, цасан шуурга шуурч, Алтайн уулархаг нутаг болон говь, тал хээрийн нутгаар салхи шуургатай байх тул зам, даваа гүвээнд халтиргаа гулгаа ихсэж үзэгдэх орчин хязгаарлагдана.

Иймд улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замаар зорчихдоо анхаарал болгоомжтой зорчих, авто машины бүрэн бүтэн байдлыг шалгах, цаг агаарын урьдчилсан мэдээг сонсож холын замд зорчихыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Жолооч та:

  • Хүйтний улиралд зориулсан дугуйгаар зуны дугуйгаа солих
  • Түлш, шатахуун хангалттай авсан байх
  • Онцын шаардлагагүй бол үзэгдэх орчин хязгаарлагдмал шөнийн цагаар холын замд гарахгүй байх
  • Холын гэрлээ шилжүүлэх
  • Нойр дутуу, их ядарсан мөн согтууруулах зүйл хэрэглэсэн үедээ жолоо барихгүй байх зэрэг өөрөөс шалтгаалах хориглох зүйлсийг хатуу анхаарч зорчих хөдөлгөөнд оролцохыг Тээврийн цагдаагийн албанаас зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...