Сэтгүүлч Н.ӨНӨРЦЭЦЭГ: Хариуцлагагүй, сэтгэлгүй, шударга бус нийгмийн золиос нь энгийн номхон иргэд болж байгааг хараад дуугүй сууж, тэвчиж чаддаггүй юм.
Энэ магадгүй миний алдаа байж мэднэ.
6 жилийн өмнө зүв зүгээр явж байсан иргэнийг хөнөөчихсөн этгээд, ахиад нийгэмд сул чөлөөтэй явж байгаад 3 хүний алтан аминд хүрчихлээ.

Сэтгэцийн өвчтэй, өмнө нь хүн хөнөөсөн этгээд яагаад сул чөлөөтэй явж байваа, яагаад суллачихав аа, хэн энэ 3 хүний амины өмнө хариуцлага хүлээх вэ?
Зүгээр л шуураад өнгөрнө. Ниргэсэн хойно нь хашгирав гэгчээр сэтгэцийн өвчтэй хүмүүсийг байлгадаг байртай болно ч гэх шиг.
Бид одоо амьдарч үзээд байгаа юм уу!!! Яагаад, яагаад одоо ярьж байгаа юм!!! Одоо гэхдээ барихгүй, зүгээр л яриад өнгөрнө, хэдэн жилийн дараа бахь байдгаараа.

8 сартай жирэмсэн эмэгтэй, эхийнхээ хэвлийд үрэгдсэн үр, тэр 4 настай жаахан охин, одоо эмнэлгийн орон дээр тарчилж буй 3 настай охин үр ямар буруутай юм бэ!!!
Дэндүү юм аа, дэндүү юм.

