Н.Номтойбаяр УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах хуулийн төслийг дэмжихгүй гэдгээ мэдэгдлээ

Date:

Ерөнхийлөгчийн өргөн барихаар зэхэж буй Улсын их хурлын гишүүнийг ёс зүйн алдаагаар эгүүлэн татах агуулгатай хуулийн төслийг Н.Номтойбаяр дэмжихгүй гэдгээ албан ёсоор мэдэгджээ.

Энэхүү хуулийн төсөл нь Үндсэн хуулийн суурь зарчмыг хэрэгжүүлэх, ардчилсан парламентын засаглалыг хамгаалах, парламентад ард иргэдийн хяналтыг хэрэгжүүлэх, сахилга, хариуцлага, ёс зүйг сахиулах, шударга ёсыг тогтоох зорилготой.

Үндсэн хуулинд УИХ-ын гишүүн өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол эгүүлэн татах тухай заасан ч өнөөдрийг хүртэл энэ заалт хэрэгжих эрх зүйн орчин биеллээ олоогүй хэвээр байгаа бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч төрийн эрх барих дээд байгууллагад сахилга, хариуцлaга, ёс зүй өндөр хэм хэмжээнд байх ёстой гэж үзэн Үндсэн хуулийн энэ заалт хэрэгжих гол зангилаа болсон хуулийн төслийг санаачилсан билээ.

Энэхүү хуулийн төсөлд:

  • Ёс зүйн зөрчил гаргасан УИХ-ын гишүүнд хуулийн хариуцлага хүлээлгэх боломжийг бүрдүүлэх,
  • Өргөсөн тангаргаасаа няцаж, ноцтой зөрчил гаргасан гишүүнийг УИХ-ын Ёс зүйн дэд хороо, УИХ-ын нэгдсэн чуулганаар заавал нээлттэй хэлэлцэж, Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээр эгүүлэн татах,
  • Гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүхийн эцсийн шийдвэрээр тогтоогдсон бол тухайн гишүүнийг эгүүлэн татах үндэслэл,
  • Парламентад суудалтай улс төрийн нам, эвслийн хариуцлагыг өндөржүүлж, жагсаалтаар нэр дэвшиж сонгогдсон гишүүн ёс зүйн ноцтой зөрчил гаргавал эгүүлэн татах үндэслэлийг тусгажээ.

Хуулийн төсөлд Монгол Улсын Засгийн газраас санал авч, яаралтай горимоор УИХ-аар хэлэлцүүлэх ажээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

ЦЕГ: Цагдаагийн албан хаагчийг хэл амаар доромжилсон учир буу ашиглаж, анхааруулсан

Цагдаагийн албан хаагч иргэн рүү буу тулгасан тухай бичлэг...

Улаанбаатарт 11 хэм дулаан, үүлшинэ

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи...

АТГ-аас Замын-Үүдийн гаалийн гурван ажилтныг сэжигтнээр татан баривчилжээ

Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтсээс Гаалийн ерөнхий газрын...