Сэлэнгэ, Ховд, Сүхбаатар аймагт гарсан ой хээрийн түймрийг унтраахаар ажиллаж байна

Date:

Улсын хэмжээнд өнөөдөр /2026.03.24/ 12:00 цагийн байдлаар ой, хээрийн 3 түймрийг бүрэн унтраахаар ажиллаж байна.

Тодруулбал, Сэлэнгэ аймгийн Хүдэр сумын Тарвагатай баг “Шоргоолж” гэдэг газар өчигдөр буюу гуравдугаар сарын 23-нд бүртгэгдсэн ойн түймрийг цурманд оруулж, бүрэн унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах салбарын бүлгийн  алба хаагчид, орон нутгийн нийт 13 хүн , 2 автомашинтайгаар  ажиллаж байна.

Ховд аймгийн Дөргөн сумын Агваш багийн “Дэнж” гэдэг газар өчигдөр /2026.03.23/ 17:30 цагт бүртгэгдсэн хээрийн түймрийг унтраахаар аймгийн Онцгой байдлын газар,  Цагдаагийн газар, Шүүх шинжилгээний газрын алба хаагчид болон Дөргөн, Чандмань сумын мэргэжлийн ангийн нийт 99 хүн, 16 автомашинтайгаар ажиллаж байна.

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын IV багийн “Шахайн ширээ” гэдэг газар өнөөдөр /2026.03.24/  11:20 цагт гарсан хээрийн гал түймрийг унтраахаар тус аймгийн Онцгой байдлын газрын  алба хаагчид ажиллаж байна.

Улсын хэмжээнд он гарсаар гуравдугаар сарын 24-ний байдлаар Ховд аймгийн Мянгад, Дөргөн, Хэнтий аймгийн Дадал, Архангай аймгийн Ихтамир, Сэлэнгэ аймгийн Хүдэр, Дорнод аймгийн Баяндун, Хөвсгөл аймгийн Ханх буюу 6 аймгийн 7 суманд 7 удаагийн ой, хээрийн гал түймэр бүртгэгдлээ.

Дээрх гал түймэрт урьдчилсан байдлаар ой, хээрийн нийт 444 га талбай өртсөн бөгөөд түймрийн дуудлагыг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 дахин буурсан үзүүлэлттэй байна.

Эх сурвалж: ОБЕГ

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...