Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний 341 дүгээр ангид ажиллалаа

Date:

Монгол Улсын Ерөнхийлөгч, Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч Ухнаагийн Хүрэлсүх Говь-Алтай аймагт ажиллах үеэрээ Алтай цэргийн хүрээний үйл ажиллагаатай танилцаж, алба хаагчидтай уулзлаа.

Түүнийг аймгийн төв талбайд Алтай цэргийн хүрээний Хүндэт харуулууд ёслол төгөлдөр угтан авсан бөгөөд айлчлалын хүрээнд Зэвсэгт хүчний Жанжин штабын дарга, дэслэгч генерал С.Ганбямба болон холбогдох албаны хүмүүс дагалдан ажилласан байна. Ерөнхийлөгч тус ангийн үндсэн чиг үүрэг, хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын ажлуудтай танилцахын зэрэгцээ хугацаат цэргийн алба хаагчдын амралт, чөлөөт цагийн зохион байгуулалтад онцгойлон анхаарч, тэдэнд урам зориг өгч хамтдаа үдийн зоог барьжээ. Мөн тус ангийн захирагч, хурандаа Л.Жамбалсүрэн-д  Их Эзэн Чингис хааны эш хөргийг гардуулжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...