KFC, Pizza Hut-ын нэрийг хуурамчаар дуурайлган 302 иргэнийг залилж хохирлын хэмжээ нэг тэрбум төгрөг давжээ

Date:

Сүүлийн үед цахим орчинд “50% хямдралтай хоол”, “зөвхөн өнөөдөр” гэх сурталчилгаа бүхий KFC, Pizza Hut нэртэй пэйжүүд олширч, иргэдийн анхаарлыг татсаар байна. Гэвч энэ нь жирийн нэг маркетинг бус, зохион байгуулалттай цахим залилан болохыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Цахим орчинд түгээмэл болж буй “хямдралтай хоол захиалга”-ын зарын цаана бодит хохирол дагуулсан залилангийн хэргүүд үргэлжилсээр он гарснаас хойш нийт 302 иргэн хохирч, нийт хохирлын хэмжээ 1.1 тэрбум төгрөгт хүрчээ.

Тухайлбал нэгэн 35 настай эмэгтэй КFC-ийн нэр бүхий цахим линкээр нэвтэрч банкны мэдээллээ оруулсны дараа түүний нэр дээрх данснаас бусдын нэр дээрх данс руу 6 удаагийн гүйлгээгээр нийт 46 сая төгрөг шилжүүлэгдсэн болохыг цагдаагийн байгууллагаас тогтоон шалгаж байна.

Нэг иргэн “KFC хоол захиалга” гэх линкээр хандан банкны мэдээллээ оруулсны дараа үл мэдэгдэх этгээдүүд түүний хоёр өөр банкны данснаас бусдын нэр дээрх данс руу нийт 3 удаагийн гүйлгээгээр 20,754,000 төгрөг шилжүүлэн авч, залилсан хэрэг бүртгэгдсэн байна.

Уг үйлдэл нь нэг банкны мэдээллээ оруулснаар бусад банкны дансанд нэвтрэх боломж олгосон байж болзошгүйг харуулж байна.

Бас нэгэн бодит жишээ нь байр худалдан авахаар хуримтлал үүсгээд байсан иргэн хэдхэн минутын дотор 65 сая төгрөгөө алдаж, хохирогч болсон харамсалтай тохиолдол юм.

KFC-ийн нэр, өнгө төрхийг дуурайлган хийсэн хуурамч пэйжээр дамжуулан “зөвхөн өнөөдрийн хямдрал” гэх зар байршуулж, захиалга авах нэрийдлээр иргэдийг линкээр нэвтрүүлдэг байна. Улмаар банкны мэдээлэл болон баталгаажуулах код авч, дансанд нэвтрэн мөнгийг нь шилжүүлэн авдаг схем үйлчилж байгаа аж.

Иймд иргэд цахим орчинд захиалга хийхдээ эх сурвалжийн үнэн зөвийг нягталж, сэжигтэй линк, хэт хямд саналд болгоомжтой хандах шаардлагатай байна. Ялангуяа банкны нууц мэдээлэл, баталгаажуулах код зэрэг хувийн мэдээллийг ямар ч тохиолдолд бусдад дамжуулахгүй байх нь чухал юм.

Учир нь албан ёсны үйлчилгээ үзүүлэгч байгууллагууд захиалга авахдаа ийм төрлийн мэдээлэл шаарддаггүй бөгөөд нэг удаагийн анхааралгүй үйлдэл санхүүгийн ноцтой хохиролд хүргэх эрсдэлтэйг мэргэжлийн байгууллагуудаас анхааруулж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Н.Энхбаяр: Э.Батшугарыг Эрүүл мэндийн сайд болсон гэхэд нь цочирдсон. Хэл амтай ажил юм биш үү гэж хэлсэн…

Ерөнхий сайд Н.Учрал Засгийн газрын шинэхэн бүтэц бүрэлдэхүүнээ бүрдүүлээд...

О.Уламсайханыг хутгалж, биед нь хүнд гэмтэл учруулсан иргэнд 720 цаг нийтэд тустай ажил хийх ялаар шийтгэжээ

Ерөнхий сайд асан Л.Оюун-Эрдэнийг орлогоо нотолж, огцрохыг шаардсан "Огцрох...

Шадар сайд Н.Номтойбаяр Онцгой байдлын салбарын цалин, урамшууллын тогтолцоог сайжруулна гэв

Монгол Улсын Шадар сайд Н.Номтойбаяр өчигдөр (2026.04.06) Онцгой байдлын...

Ёс зүйгүй гишүүдийг эгүүлэн татах Ерөнхийлөгчийн хуулийг өнөөдөр хэлэлцэж эхэлнэ

Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилсан УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах...