Дуучин Ж.Замилан: Жаргах насандаа ганцаараа үлдлээ, гэр бүлээ бүтэн авч үлдээгүй нь миний буруу

Date:

1990-ээд оны сүүлээр ид мандаж байсан хамтлагуудын нэг бол яах аргагүй “Сүнс” хамтлаг билээ. Монгол рок попын салбарт байгуулагдсан анхны хөвгүүдийн хамтлаг ч гэх тодотголтой. Тус хамтлагийн дуучин Ж.Замилан гудамжинд гарч, бор дарсанд орж гундуухан яваа тухай бичлэгээ цахим орчинд цацаж, олон нийтэд хүргэсэн юм. Түүнийг “Чингис хаан” хамтлагийн ахлагч Д.Жаргалсайханы хүү гэдгээр нь олон нийт мэднэ.

Уг мэдээлэл гарснаас хойш “Аддиктологийн төв”-ийн сэтгэл зүйч Ч.Гантулга түүнд туслахаар шийдэж хамтдаа архины донтолтын эсрэг тэмцэж эхэлсэн. Энэ талаар дуучин Ж.Замилан “Хорт зуршлаасаа салж аав ээжийнхээ өмнө нүүр бардам хүү нь болж , эхнэр хүүхдэдээ хурдан очихын тулд чин сэтгэлээсээ хичээж байгаа” хэмээн ярьсан байдаг.

Тэрээр хамгийн сүүлд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Жаргах насандаа ганцаараа үлдлээ, гэр бүлээ бүтэн авч үлдээгүй миний буруу” гэж ярьсан нь олон залууст нэгийг бодогдуулахаар сургамж юм. Ж.Замилан  хэдийгээр бор дарсанд толгойгоо мэдүүлж амьдралд хөлөө алдсан ч гурван хүн асарч бурхны оронд явуулсан буянтан аж.

Эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...