Дуучин А.Хаянаа аавынхаа төгссөн сургуульд 18 сая төгрөгийн сандал ширээ бэлэглэжээ

Date:

Дуучин А.Хаянхярваа Завхан аймгийн Нөмрөг сумын Ерөнхий боловсролын сургуульд 18 сая төгрөгийн үнэ бүхий сандал ширээ бэлэглэжээ. Тодруулбал, тус сургуулийн 1972 оны 14 дэх төгсөлтийн төгсөгч Д.Амгалан агсаны үр хүүхдүүд, МУСТА дуучин А.Хаянхярваа нар сурагчдын сурах таатай орчныг бүрдүүлж 2 ангийн сурагч ширээ сандал (28 ширээ, 56 сандал нийт 18 орчим сая төгрөгний) хандивлажээ.

Ахмад багш нарын яриа дурдатгалд Д.Амгалан агсанг хүүхэд байхдаа зураг их дардаг, дарсан зургаа хүн бүрт угааж өгдөг, урлаг соёлын авъяас мэдрэмж өндөр, хөгжим тоглодог манай сургуулийн манлайлагч сурагчдын нэг байсан гэж дурссан байдаг. Түүний хүү МУСТА, дуучин А.Хаянхярваа ширээ сандал бэлэглэж хүлээлгэн өгөхдөө энэ сургуульд өөрөө хэсэг хугацаанд суралцаж байсан тухайгаа дурджээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...