The MongolZ Бухарестын тэмцээнд гуравдугаар байр эзэлжээ

Date:

Цахим спортын Counter Strike-2 (CS2) тоглоомын хоёрдугаар зэрэглэлийн “PGL Bucharest 2026” тэмцээний шигшээ шатны тоглолтууд Румын улсын Бухарест хотод болж, “The MongolZ” багийнхан хүрэл медалийн эзэн болжээ.

1.2 сая ам.долларын шагналын сантай тэмцээний шөвгийн наймд ОХУ-ын “PARIVISION” багийг 2:1-ээр хожсон ч хагас шигшээд “FUT Esports” багт 0:2-оор хожигдсон. Харин гуравдугаар байрын төлөө Францын “3DMAX”-ыг 2:0-ээр илт давуу ялалт байгуулав. Уг тоглолтод “The MongolZ”-ийн тамирчид эсрэг багтаа ердөө долоохон үе алдаж, 26 үе авсан бөгөөд Techno буюу М.Содбаяр хамгийн өндөр үзүүлэлтэй тоглосон байна. Манай баг 2026 он гарснаас хойш өндөр чансаатай таван тэмцээнд оролцохдоо анхныхаа медальт байрыг эзэлж байна. “PGL Bucharest 2026” тэмцээнд гуравдугаар байр эзэлснээр 150 мянган ам.долларын шагнал авч, дэлхийн чансааны тавд бичигдэж эхэллээ.

Тэднийг одоо ирэх сарын 7-нд Казахстаны Астана хотод эхлэх “PGL Astana 2026” тэмцээн хүлээж байна. Тус тэмцээн нь 1.6 сая ам.долларын шагналын сантай бөгөөд дэлхийн шилдэг 16 баг өрсөлдөнө. Манай улсаас “The MongolZ”-оос гадна  “Huns Esports” баг энэ тэмцээнд оролцох ажээ.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...