СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Авто засварын газрын Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ

Date:

Бүгд найрамдах социалист Вьетнам улсаас Монгол Улсад хөдөлмөр эрхлэхээр ирж, авто засварын газарт ажиллаж байсан Вьетнам иргэд нэгнийхээ аминд хүрсэн харамсалтай хэрэг гарчээ.

Тодруулбал, Вьетнам улсын иргэн Н нь Монгол Улсад оршин суух зөвшөөрөлтэй үедээ буюу 2025 оны гуравдугаар сарын 20-ны өдөр Чингэлтэй дүүргийн дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах авто засвар луу “Тоёота Ланд” крузер маркийн тээврийн хэрэгслийг жолоодон оруулах үедээ өөрийн болгоомжгүй үйлдлийн улмаас тухайн авто засварын газарт хамт ажиллаж байсан нутаг нэгтнээ мөргөн дээгүүр нь гарч дайран, амь насанд нь аюултай хүнд гэмтлийг учруулсан байна.

Хохирогч тухайн үед эмнэлгийн анхан шатны тусламж авч байгаад ар гэрийнх нь хүсэлтээр хохирогчийг Вьетнам улс руу авч явсан ч хохирогч харамсалтай нь нутагтаа очоод нас барсан аж. Уг хэрэгт холбогдсон Вьетнам улсын иргэн хохирогчийн хохирол, нөхөн төлбөрийг бүрэн барагдуулсан тул тус хэргийн шүүх хурал Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхэд болжээ. Шүүхээс Вьетнам улсын иргэн Н-ыг “Хүний амь насыг болгоомжгүйгээр хохироох” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нэг жилийн хугацаагаар тэнсэн харгалзах ял оноосон байна.

Мэдээллийн эх сурвалж: eguur.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгчийн санаачилгаар Олон улс судлалын хүрээлэн байгуулна

Үндэсний батлан хамгаалахын их сургуулийн дэргэд Ерөнхийлөгчийн нэрэмжит Олон...

НӨАТ-ын сугалааны тохирол өнөөдөр 13:00 цагт болно

Нэмэгдсэн өртгийн албан татвар (НӨАТ)-ын урамшууллын сугалааны тохирол өнөөдөр...

Тажикистан Улсын Ерөнхийлөгчийг албан ёсоор угтаж авлаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх манай улсад төрийн айлчлал...

Үндэсний баяр наадмаар иргэдэд үнэ төлбөргүй үйлчлэх нийтийн тээврийн чиглэл

Үндэсний их баяр наадмыг угтан нийслэлийн Нийтийн тээврийн бодлогын...