Хөдөө амьдрахаар нүүсэн Г.Алтангэрэл Г.Номуун нар Нийслэлээс 211 сая төгрөг авчээ

Date:

УДЭТ-ын жүжигчин Г.Алтангэрэл Г.Номуун нар 2023 оны зургаадугаар сард Баянхонгор аймгийн Галуут суманд амьдрахаар шийдэж, нүүж буй тухайгаа цахим хуудсаараа дамжуулан мэдэгдэж байв.
Тухайн үед жүжигчин Г.Алтангэрэл “Бид үндэсний дархлаа болсон өв соёлоо хүүхдүүддээ уламжлуулах ёстой. Тиймээс манай гэр бүл “Хөх дөл” хэмээх төсөл эхлүүлж, гурван жил хөдөө амьдрахаар шийдээд нүүж байна” хэмээн хэлж байсан билээ.
Улмаар тэд орон нутагт амьдрах хугацаандаа нүүдэлчин ахуйг харуулсан “Хөх дөл” хэмээх 20 ангит цуврал контент хийж, энэ оны гуравдугаар сарын 14-нд “Corporate convention center”-т нээсэн. Уг төслийн ерөнхий ивээн тэтгэгчээр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Соёл урлагийн газар ажиллажээ.
Төслийн хүрээнд Нийслэлээс тэдэнд 211 сая 200 мянган төгрөг өгсөн байна. Тодруулбал, Нийслэлийн Соёл урлагийн газрын шилэн дансыг харвал өнгөрсөн гуравдугаар сард “Хишигт жанжин” НҮТББ-ын данс руу “Хөх дөл төслийг олон нийтэд түгээх зардал” гэсэн утгатайгаар 211 сая 200 мянган төгрөгийг шилжүүлсэн байна.
Улсын бүртгэлийн мэдээллээс хайж үзэхэд, “Хишигт жанжин” НҮТББ-ын гүйцэтгэх захирлаар Ганболдын Алтангэрэл, эцсийн өмчлөгчөөр Гантөмөрийн Номуун бүртгэлтэй байна. Өөрөөр хэлбэл, тус жүжигчид уг төрийн бус байгууллагаа 2022 оны дөрөвдүгээр сард үүсгэн байгуулжээ.
Мэдээллийн эх сурвалж: dobu.mn

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх хүүхдүүдийг монгол хэлээ сайн сурахыг захилаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Баян-Өлгий аймагт ажиллах үеэрээ...

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Яков Милатович нар хамтарсан тунхаглал гаргалаа

Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийн урилгаар хүрэлцэн ирсэн Монтенегро...

Ж.Алдаржавхлан: Соёл урлаг, спортын салбарынхны цалинг 50 хувиар нэмэхээр тусгалаа

Соёл урлаг, спортын салбарын албан хаагчдын үндсэн цалинг ирэх...

Ерөнхийлөгчийн санаачилсан “Мазаалай” спорт цогцолбор ирэх онд ашиглалтад орно

Хүүхэд багачуудын авьяас чадвар, хүсэл мөрөөдөл, ирээдүйн хөгжилд  үнэтэй...