Монголд нас барсан БНСУ-ын иргэн осгосон байж болзошгүй гэх шүүх эмнэлгийн дүгнэлт гарчээ

Date:

Аяллын визээр манай улсад нэгдүгээр сарын 12-нд ирсэн БНСУ-ын жуулчин нас барсан хэргийг цагдаагийн байгууллагаас үргэлжлүүлэн шалгаж байгааг мэдээллээ.

Энэ талаар албаны эх сурвалжаас тодруулахад “Иргэний цогцос Төв аймгийн нутаг дэвсгэрээс олдсон. Иргэний биед гэмтэл шарх байгаагүй. Шүүх эмнэлгээс осголтын улмаас нас барсан байж болзошгүй гэсэн эхний дүгнэлтийг гаргасан.

Одоо нарийвчилсан шинжилгээг хийж байгаа. Тухайн иргэн манай улсын хилээр нэгдүгээр сарын 12-нд орж ирсэн байна. Гурван сарын жуулчны визээр орж ирээд хоёр сар хаана байсан нь мэдэгдэхгүй байгаа.

Зочид буудалд гурван хоног байсан бүртгэл бий. Улмаар нэгдүгээр сарын 15-нд буудлаасаа гарснаас хойших маршрут тогтоогдохгүй байгаа. Хэргийг Төв аймгийн цагдаагийн газраас үргэлжлүүлэн мөрдөн шалгаж байна” гэлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Хүүхдийн баяраар цаг агаар ямар байх вэ?

ЦУОШГ-аас зургаадугаар сарын 1-5-ны өдрийг хүртэлх цаг агаарын урьдчилсан...

Ирэх сард бөхийн өргөөнд дараах таван барилдаан болно

Монголын үндэсний бөхийн холбооноос ирэх зургадугаар сард зохион байгуулах...

Сүхбаатарын талбайд 1072 хувьцаа өвлүүлэх талаар мэдээлэл өгч байна

Нас барсан иргэдийн хувьцаа болон ногдол ашгийг 2026 оны...

“ХҮҮХДИЙН ТӨЛӨӨ ЗА БОЛ ЗААВАЛ ХИЙ“ үндэсний хөдөлгөөн орон даяар өрнүүлж эхэллээ

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учралын тэргүүлдэг Хүүхдийн төлөө үндэсний...