Нийслэлийн ХҮН намын даргаар Төмөрсайханы Отгонбаатар сонгогджээ

Date:

Нийслэлийн ХҮН намын хороо хуралдаж, олонхын саналаар Төмөрсайханы ОТГОНБААТАРЫГ даргаар сонгов.

Т.Отгонбаатар нь Монгол Улсын их сургуулийн Эдийн засгийн сургуулийг Хүн ам зүй мэргэжлээр суралцаж төгссөн. АПУ Трейдинг, АПУ ХК зэрэг бизнесийн байгууллагад 10 гаруй жил ажилласан туршлагатай төдийгүй ХҮН намын Гүйцэтгэх зөвлөлд Нарийн бичгийн даргын сонгуульт албан тушаалд 2022 оноос тасралтгүй ажиллаж ирсэн.

зураг

Нийслэлийн ХҮН намын дарга Т.Отгонбаатар “Шинэчилсэн дүрмийн дагуу нийслэл, дүүргийн намын хороог өргөтгөж, нийслэл дэх гишүүнчлэлээ улам тэлж ажиллана. 2027, 2028 оны шат, шатны сонгуулиудын бэлтгэлдээ цаг алдалгүй орох болно. Дээрх сонгуулиудад амжилт гаргаж ХҮН намын өсөлтийн буухиаг үргэлжлүүлнэ” хэмээн мэдэгдэв.

“НИЙСЛЭЛ бол ХҮН намын ялалтын туг” гэдэг итгэл, үнэмшлээр ажиллаж, Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд ХҮН нам том байр суурьтай эргэн ирнэ гэдгийг онцолж хэлэв.

зураг

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөлтэй уулзлаа

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх үсчин, гоо заслын үйлчилгээ эрхлэгчдийн...

“Тэтгэврийн шударга тогтолцооны шинэчлэл”-ийн төслийг УИХ-ын даргад өргөн барилаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Нийгмийн даатгалын ерөнхий хуульд...

Увс аймаг шүлхий өвчний улмаас баяр наадам, олон нийтийг хамарсан арга хэмжээ зохиохыг хориглолоо

Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймагт шүлхий өвчний SAT-1 хэвшил бүртгэгдсэнтэй...

Улаанбаатарт бороо орж, сэрүүснэ

Улаанбаатар хот орчмоор өнөөдөр үүлшинэ, бороо орно. Салхи баруун...