Төрийн албан хаагчид уян хатан цагийн хуваарьт шилжив

Date:

Засгийн газраас төрийн албан хаагчдын ажлын ачааллыг бууруулах, бүтцийг нь оновчтой болгох шинэ тогтоол гаргасан. Энэ хүрээнд өнөөдрөөс /2026.04.20/ эхлэн дараах шийдвэрээр таван гол өөрчлөлт орж байна. Тодруулбал, төрийн албан хаагчид долоо хоногийн нэг өдөр нь зайнаас буюу цахимаар ажиллах боломжтой боллоо. Мөн ажлын цагийг уян хатан болгож, байгууллагууд дотоод журмаараа 07:00-08:30 цагийн хооронд ажлаа эхэлж, 16:00-17:30 цагийн хооронд тарахаар зохицуулав.

 Амралтын өдрүүдээр буюу Бямба, Ням гаригт ажиллуулахыг бүрэн зогсоолоо.

Мөн албан хаагчдыг явцын тайлан, мэдээ бичих шаардлагаас чөлөөлж, цаашлаад төрийн байгууллагууд дахь 3,000 сул орон тоонд шинээр хүн авахгүй байхаар шийдвэрлэсэн. Ингэснээр эрчим хүч, шатахуун хэмнэхээс гадна төрийн албан хаагчдын зохиомол ачааллыг багасгаж, ажлын чанар, бүтээмжийг сайжруулна гэж үзжээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

Share post:

spot_imgspot_img

Popular

More like this
Related

“Дэлхийн хуримтлалын аян-2026” орон даяар үргэлжилж байна

"Дэлхийн хуримтлалын аян-2026" орон даяар үргэлжилж байна.  “Мэдээллийг AI-аас...

ХАДГАЛАМЖИЙН ДААТГАЛЫН ТОГТОЛЦОО: САНХҮҮГИЙН ТОГТВОРТОЙ БАЙДЛЫН БАТАЛГАА

JEL ангилал: D53, E44, G22, G33 Түлхүүр үг: Хадгаламжийн даатгалын тогтолцоо,...

Жуковын хөшөөний арын 6,000 ам.м талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулна

Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, Жуковын хөшөөний ард байрлах...

“Дэлхийн хуримтлалын өдөр-2026” аяныг Монгол Улсын хэмжээнд эхлүүллээ

Хүүхэд, залуучууд болон нийт иргэдийн санхүүгийн мэдлэгийг дээшлүүлэх, хуримтлалын...